Дуучин Укаг фенүүд нь шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Дуучин Укаг фенүүд нь шүүмжлэв

"Киви" хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Ука энэ сарын 19-ний өдөр “Хямдхан олдоогүй” нэртэй шинэхэн дууны клипээ үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тус клипэнд олны танил хүмүүс  тоглосон. Тухайлбал, "Киви" хамтлагийн  гишүүн Б.Намуун,  Аndrogynous буюу ижил хүйстэн загвар өмсөгч Билли,   залуу реппер Don Dior  нар тогложээ. Дээрх дуу нь "Mongolian Connection" киноны дуу бөгөөд тун ч түргэн хугацаанд бүтсэн гэнэ.  Харин клипний хувьд багагүй шүүмжлэлд өртөөд амжив. Учир нь тус клипэнд үстэй дээлийг буруу харуулан энгэрийг нь задгайлан өмссөн нь зарим үзэгчдийн эгдүүцлийг хүргэжээ. Өмнөх клипүүд дээр дээлийг орчин үеийн хувцастай хослуулан тун ч донжтой өмссөн бол энэ удаад Монгол уламжлалаа төдийлөн тоосонгүй юу ямартай ч ийм сонголтыг дуучин Ука болон загвар зохион бүтээгч Катя Зол нар хийсэн нь эсэргүүцэлтэй туллаа.

Зарим нэгэн нь үүнийг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна хэмээн тодотгосон байв. Харин Монгол ёсонд үүнийг цээрлэдэг бөгөөд дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних, бэлэвсэрч хагацахын шинж хэмээн цээрлэдэг байна. Ойрын үед эрчимтэй уран бүтээл хийх болсон тэрбээр дуулалт, хэмнэлийн хувьд нэг хэвийн  уран бүтээл гаргаж стиль имиждээ хэт их анхаарал хандуулсан байна хэмээх шүүмжлэлд өртөөд буй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж