Л.Төртогтох хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх-ДАШТ 2018

Л.Төртогтох хүрэл медалийн төлөө барилдана

Л.Төртогтох хүрэл медалийн төлөө барилдана

Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө болж байна.

Монголын багаас өнөөдөр зургаан тамирчин барилдаж байгаагаас одоогоор Л.Төртогтох хүрэл медалийн төлөөх барилдаанд шалгаран үлдлээ.

Л.Төртогтох БНСУ-ын бөх Ли Жон Куг 4:0-оо ялж, Японы бөх Мацүмото Ацүшитай барилдахаар боллоо. Энэ барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 01:00-с болно.

Л.Төртогтох эхний тойрогт хийлж, Казахстаны Н.Нургапулийг 2:1-ээр ялснаар шөвгийн наймд үлдсэн юм. Тэрбээр Беларусын Иван Янкошкид ялагдсан ч дагах барилдаанд БНСУ-ын бөх Ли Жон Куг ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ.

turtogtoh

Беларусын Иван Янкошки АНУ-ын бөх Михаел Тбор Сохтэй финалд үлдээд байна.

65 кг-ын жинд Т.Тулга дагах барилдаанд БНСУ-ын бөх Ли Син Чулд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэй 70 кг-ын жинд барилдаж байгаа Б.Бямбадорж Ирак, АНУ-ын бөхчүүдийг ялж, шөвгийн наймд үлдсэн ч ОХУ-ын Газимагомедовт 5:0-оор ялагдлаа. Хэрвээ Газимагомедов финалд шалгарвал манай бөхөд дагах барилдаан гарах юм.

97 кг-ын жинд Ө.Батзул АНУ-ын бөх Кайл Шнайдерт ялагдаж, түүнийг хүлээж байна. Хэрвээ "Рио 2016" олимпийн наадмы аварга, ДАШТ-ий хошой алтан медальт Шнайдер финалд шалгарвал манай бөхөд дагах барилдаан гарах юм.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан 55, 59 кг-аар эхэллээ.

55 кг-ын жинд барилдаж байгаа Э.Даваачимэг Энэтхэгийн бөх Сеемаг 11:0-оор ялж, шөвгийн наймд үлдлээ. Тэрбээр дараагийн тойрогт БНХАУ-ын Кю Зантай барилдахаар оноолт таарсан.

59 кг-ын жинд Б.Шоовдор АНУ-ын бөх Ж.Буркерыг 1:1-ээр ялж, шөвгийн наймд үлдлээ. Хэсгийн барилдаан 22:00 цагаас үргэлжлэн явагдана. Харин медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд шөнийн 01:00 цагаас болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж