Цасаар шуурч, цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Цасаар шуурч, цочир хүйтэрнэ

Цасаар шуурч, цочир хүйтэрнэ

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр ирэх пүрэв гаригаас цаг агаар эрс хүйтрэх учраас тариаланчид ургац хураалтаа шуурхайлахыг анхаарууллаа. Мөн Монгол Улсын хэмжээнд ургац хураалт хэдэн хувьтай байгааг тоймлон хүргэе.

УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун “Арваад хоногийн өмнө орсон цас, борооны улмаас сүүлийн буудай бага зэрэг чийгтэй байна. Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудын хатаалгаар дамжуулж аж ахуйн нэгж, тариаланчдын буудайг авч байгаа. Сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун байгаа учир ургац хураалтын ажил эрчимтэй, хэвийн үргэлжилж байна” гэлээ.

Ургацын төв штабаас мэдээлснээр ургацын урьдчилсан балансаар Монгол Улс энэ жил 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.

Тухайлбал, 2018 оны аравдугаар сарын 21-ний байдлаар 48.2 мянган га-г ангилан хадаж, нийт 257.1 мянган га-гаас 342.1 мянган тонн үр тариа, үүнээс 330.4 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га-гаас 160.1 мянган тонн төмс, 8.2 мянган га-гаас 91.8 мянган тонн хүнсний ногоо, 37,3 мянган га-гаас 89,9 мянган тонн тэжээл, 27,2 мянган га-гаас 13,2 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Энэ нь үр тарианы 75.3 хувь, төмсний 98,7 хувь, хүнсний ногооны 98,8 хувь, тэжээлийн 66 хувь, тосны ургамлын 47 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм. Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт дунджаар 91 хувьтай, нийт дүнгээр улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байгаа юм.

Мөн энэ сарын  19-ний байдлаар малчид 941 мянган тонн өвс, 38.9 мянган тонн ногоон тэжээл, 7.2 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 31.4 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 40 мянган тонн давс, хужир бэлтгээд байна. Ингэснээр улсын хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэлийн ажил 73,5 хувьтай байгаа аж.

Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг хадлан, тэжээл бэлтгэсэн хэмжээгээрээ улсдаа тэргүүлж яваа. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөд 9.2 мянган тонн өвс, 2.3 мянган тонн тэжээл бэлтгээд байгаа юм.

ПҮРЭВ ГАРИГААС ЦАСААР ШУУРЧ ХҮЙТЭРНЭ

Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх талаар цаг уурч О.Эрдэнэтуяа “Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 24-нд нутгийн төв хэсгээр, 25,27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөв гарсан”  гэлээ.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Аравдугаар сарын 23-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Харин 24-27нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарах аж.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Аравдугаар сарын 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр цас орно, 27-нд зарим газраар ялимгүй цас орно. Салхи 24-нд зарим газраар 16-18 м/с, 25,27,28-нд хойноос 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-23-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 24-нөөс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Аравдугаар сарын 23,24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 27-28-нд зарим газраар цас орж, салхи 25-28-нд түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Тэгвэл 23-24нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, 25-наас хүйтэрч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх аж.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сарын 25,27,28-нд хур тунадас, цас орох төлөвтэй байна. Салхи 23-нд Арц Богдын хоолойгоор, 24-25-нд ихэнх нутгаар 18-20м/с, 27-28-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Маргааш буюу 23-наас 24-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байх аж. Харин 25-наас хүйтэрч шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

НИЙСЛЭЛ ХОТОД: Улаанбаатар хотод өнөө шөнөдөө цас орохгүй, шөнөдөө 5 градус хүйтэн. 24-нөөс 25-нд шилжих шөнө үргэлжлэн бага зэргийн цас орно. Температурын хувьд 24,25,26-нд сэрүүсч шөнөдөө 3-9 градус хүйтэн, 25-наас хойш өдөртөө хасах гурван градус руу орох төлөвтэй. 27-ны өдөр бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж