Монгол улсын Засгийн газар өнөөдөр /I.21/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ. Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд энэ онд улсын өрийг ДНБ-ы 58.3 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоон, өрийн таазыг нэмэгдүүлсэн юм. Гэтэл олон улсын эдийн засгийн шинжээчид Монгол Улс дахин зээл авбал 2017 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарлаж магадгүй гэдгийг анхааруулжээ. Монгол Улсын өр хэдийнэ 2.36 тэрбум ам.долларт хүрсэн гэж тэд мэдээлэв. Өмнө нь Монгол Улс гадаад өрийн хэмжээгээ ДНБ-ний 40 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого баримталж байсныг мөн дурджээ.
Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр Монгол Улсын экспортлодог ашигт малтмалын түүхий эдийн үнэ буурч, гадаад валютын нөөц багасчээ. Монголын ашигт малтмалын түүхий эдийн экспортын 90 гаруй хувийг нүүрс, зэс эзэлдэг хэмээн БНХАУ-ын Синьхуй агентлагийн Xinhuanet.com сайтад мэдээлсэн байна.
Б.АНХТУЯА