Ньюс хөтөч: Агаарын бохирдлыг бууруулах ажлын аудитын дүнг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Агаарын бохирдлыг бууруулах ажлын аудитын дүнг танилцуулна

Ньюс хөтөч: Агаарын бохирдлыг бууруулах ажлын аудитын дүнг танилцуулна

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнд Сургуулийн эцэг эх багшийн үндэсний нэгдсэн холбооны стратеги, баримт бичгийг хэлэлцэх анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулна. Холбоо барих утас: 88054340
  • Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе форум Шангри-ла зочид буудалд болно.
  • Сүхбаатар дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сурагчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн эргүүл болон өсвөрийн сэргийлэх бүлгэмийн ажиллагааг эрчимжүүлэх, сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй Дэвжээ тэмцээн Монголын Хүүхдийн ордонд болно. Холбоо барих утас: 89021096, 80776192
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт туршлага солилцох Үндэсний бага хурал  “Blue Sky” зочид буудлын “Кристал” танхимд болно. Холбоо барих утас: 99829895, 88210052
  • "Нялх балчир хүүхдийн хүнсний тухай" хуулийн хэрэгжилт, түүнд хяналт тавих талаар төрийн болон ТББ, мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад сургалт Бишрэлт зочид буудалд болно.

09.30

  • БОАЖЯ-ны захиалгаар АХБ-ны Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Ойн генетик нөөц хамгаалал” төсөл нь 2017 оны 4-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийг Монконсалт ХХК, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн болон “Ойн биологийн олон янз байдлын Төв” ТББ хамтран гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 18 сарын хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаарх хэлэлцэх семинар Holiday Inn зочид буудлын 19 давхарт болно
    Холбоо барих утас:70162775, 99096941

11.00 

  • Үндэсний аудитын газрын 412 тоотод Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн тайланг танилцуулна. Холбоо барих утас: 88059005
  • Иргэний нийгэм,ТББ нэгдэж Эрдэнэс Таван Толгойн луйвар ба 1072-хувьцааны асуудлаар мэдэгдэл хийнэ.Үргэлжлүүлээд ЭТТ-н төв оффисын байран дээр шаардлагын хариу нэхэж суулт хийнэ. Холбоо барих утас: 99191388,88117157..

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ байгууллага болон Хөвсгөл аймгийн сумдын иргэд уул уурхайд зориулж Сэлэнгэ мөрөн өгсөөд Олон голын бэлчир дайруулж Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай төмөр зам тавих гэж буйг эцэргүүцэж байгаа талаар мэдээлэл хийнэ
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордонтой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хосуудын хуримын ёслолыг зохион байгуулах гэж байна. Холбоо барих утас: 99851606, 99042569

14.00

  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг  Нээлттэй сонсголын танхимд болно.
  • Хувийн хэвшлийн байгууллагуудад Монгол-Япон улсын Засгийн газрын хоорондын хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралыг бууруулан кредит олгох механизмын санхүүжилтын хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, санхүүжилтийн төрлүүд сэдвээр дэлгэрэнгүй мэдээллийг өгөх семинарыг зохион байгуулах гэж байна Семинар Бишрэлт зочид буудалд 14:00-17:00 цагийн хооронд болно

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1928.10.23 МАХН-ын VII их хурал хуралдав. 192 төлөөлөгч оролцсон тус их хурлаар “Ардын хувьсгалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх намын зорилтыг улам тодруулан заасан. Бас намын дотоод байдал ба зөрчилдөөний асуудлыг хэлэлцэж, хэсэг бүлэг намын идэвхтнийг “баруун оппортунист” хэмээн буруутгаж, намаас хөөж, намын “томчууд”-ын дунд цэвэрлэгээ хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж