“Хуучин нисэх буудлын газрыг үр ашигтай зүйлд ашиглах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

“Хуучин нисэх буудлын газрыг үр ашигтай зүйлд ашиглах хэрэгтэй”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

image

Ё.Баатарбилэг

УИХ-ын гишүүн

“Хуучин нисэх буудлын ашиглалтыг цаашдаа салбар яам хариуцна гэж  шинэ сайд хэлнэ лээ, чуулган дээр. Буянт-Ухааг нэг яамны “аж ахуйн том хашаа” болгох гээд байгаатай санал нийлэхгүй байна. Бид аливаа юмыг хийхдээ эхлээд эд хөрөнгө, мөнгө санхүү талаас нь хардаг аж ахуйн сэтгэлгээнээс салах ёстой. Цаана нь Буянт-Ухаа буудлаас хэд дахин том нисэх онгоцны буудал ашиглалтад орох гэж байна ш дээ. Тэгэхээр хуучин онгоцны буудлаа чөлөөлөөд Буянт-Ухаа III, IV дүгээр хороолол ч юм уу, тэр хавийн хүн амын төвлөрлийг тооцоод ирээдүйд үүсэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг, шинжлэх ухаан технологийн парк барих, музейнүүд байгуулах, үзэсгэлэнгийн заал, гарааны компаниудын хэрэгцээнд Монголын “силикон хөндий” болгох гэх мэтээр үр ашигтай бөгөөд зайлшгүй тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд зориулалтаар ашиглаж болно.”

Эх сурвалж: news.mn

image

З.Энхболд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

“Сумын төвийн нэг барилга нэг тэрбумаас дээш үнээр баригддаг болчихсон байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны салбарын нэгдсэн конторын барилга 2019 онд эхлээд тухайн ондоо дуусна гэж байгаа юм. Төсөвт өртөг нь дөрвөн тэрбум 278 сая төгрөг байх жишээтэй. Улаанбаатарт конторын барилга багадаагүй. Сүүлдээ аймгийн агентлагууд тусдаа бие даасан барилгатай болгоод эхэлсэн. Ховд аймгийн Жаргалант сум, Хэнтий аймгийн Хэрлэн суманд Татварын хэлтсийн барилга гээд энэ жагсаалт үргэлжилнэ. Төрийн ордны дахин төлөвлөлтийн зураг 1.1 тэрбум гэх мэтчилэн танах боломжтой зардлуудаа танаагүй. Зөвхөн цэцэрлэгийн барилга барихад хөрөнгө оруулалт нь тэрбумаар хэмжигдэж байна. Манай их хурал байхдаа бүх хүүхдийг цэцэрлэгт явуулна гэвэл нэг их наяд төгрөгөөр цэцэрлэг барих юм байна, тэрний оронд болох шаардлага хангасан иргэд өөрийн байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа буюу хүүхэд харах үйлчилгээ явуулаад хувьсах зардлыг нь төсвөөс өгөх нь зөв гээд хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж стандартын дагуу хүүхэд харах үйлчилгээгээр асуудлыг шийдэж байсан. Гэтэл Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хүчингүй болгоод цэцэрлэг бариад эхэллээ.”

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж