Оросын хамгийн том цахим портал "Яндекс"-ийн хувьцааны 30 хувийг Сбербанк худалдан авч магадгүй гэсэн яриа гарснаас хойш хоёр хоногийн дотор компанийн үнэлгээ бараг 90 тэрбум рублиэр уналаа хэмээн РИА Новости мэдээллээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сартай харьцуулахад "Яндекс"-ийн хувьцаа 10 хувиар унаж, 2011,5 рубль болсон нь энэ оны хамгийн муу үзүүлэлт болж байна.
The Bell сонин өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Сбербанк болон "Яндекс" хоёр 30 хувийн хувьцааны наймаа хийх талаар хэлэлцээ эхлүүлсэн хэмээн мэдээлсэн юм. Энэ мэдээллийн дараа Сбербанк уг мэдээллийг няцаасан. Гэсэн ч "Яндекс"-ийн хувьцааны үнэ энэ мэдээллээс хойш унаж эхэлсэн байна. Сбербанкийн хувьцаа ч мөн адил унасан бөгөөд 1,57 хувиар суларсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ