Оросын "Лукойл" компани эрчим хүчний зарим активаа зарна гэсэн мэдээллийг тус компанийн тэргүүн Вагит Алекперов няцаалаа. Харин ч эсрэгээр байгалийн хийн олборлолтоо эрчим хүч үйлдвэрлэлтэй холбон хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг Вагит Алекперов хэлжээ.
“Яагаад ийм цуурхал тарсныг мэдэхгүй байна. Харин ч эсрэгээрээ бид эрчим хүчний салбараа илүүтэй хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Эрчим хүч үйлдвэрлэл, байгалийн хийн олборлолтоо уялдуулах боломжийг хайж байна” хэмээн тэр хэллээ.
"Лукойл" компани 2008 онд Астрахан, Волгоград, Ростов мужууд болон Дагестан, Краснодар, Ставрополийн хязгаарын хэд хэдэн жижиг дулааны цахилгаан станцуудыг худалдан авсан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ