Оросуудын тал хувь нь л хэвлэл мэдээлэлд итгэдэг

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Оросуудын тал хувь нь л хэвлэл мэдээлэлд итгэдэг

Оросуудын тал хувь нь л хэвлэл мэдээлэлд итгэдэг

Оросын “Циркон” төвийн хийсэн судалгаагаар орос иргэдийн тал хувь нь хэвлэл мэдээлэлд итгэдэггүй гэж хариулжээ. “Оросуудын сэтгүүлчийн дүрийг сэтгэлдээ хэрхэн төсөөлдөг вэ” нэртэй энэхүү судалгааг "Медиастандарт" сангийн захиалгаар хийжээ.

Судалгааг 2018 оны долоо, наймдугаар сард 18-аас дээш насны 1604 хүнийг хамруулан хийсэн байна.

“Судалгаанд оролцогчдын тал буюу 50 хувь нь “Хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээллийн дийлэнхэд итгэдэггүй” гэсэн дүгнэлттэй санал нийлсэн байна. Энэ дүгнэлттэй санал нийлээгүй хүний хувь нь 33. Харин 58 хувь “Сонин, радио, телевизийн мэдээлж байгаа зүйлд би итгээд дасчихсан” гэж хариулсан байна.

“Дээрх хоёр дүгнэлтийн хариултыг харахад хэвлэл мэдээлэлд итгэдэггүй хүмүүсийн хувь 50 хувьтай байна” хэмээн судалгааны тайланд дурджээ.

Мэдээллийн хэрэгслийн төрлөөр авч үзвэл телевизээр гарч байгаа мэдээлэлд илүүтэй буюу 63 хувь нь итгэдэг гэж хариулжээ. Үүний дараа цахим мэдээллийн хэрэгсэл орсон байна. 18 хувь нь цахим мэдээлэлд итгэдэг гэжээ. Харин сонин, радиод итгэдэг хувь цахимаас бага гарчээ.

Нийгэмд сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд өндөр хэвээр төдийгүй сүүлийн 10 жилд сэтгүүлч мэргэжлийн нэр хүнд өндөр гэж үзэгчдийн тоо 12 хувиар нэмэгджээ. Оролцогчдын 65 хувь сэтгүүлч нэр хүндтэй мэргэжил гэж үзсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж