Согтууруулах ундаа ба секс

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундаа ба секс

Согтууруулах ундааг сексийн өмнө тунг тохируулан ууж чадвал гайхамшгийг мэдрүүлнэ хэмээн секс судлаачид зөвлөжээ. Гэхдээ согтууруулах ундаа хүн бүрийн биеийн онцлогоос хамаарч өөрөөр үйлчилж болохыг мартаж болохгүй.

Шар айраг /4,5-6%/
Хэзээ ч юм шар айргийг зөвхөн эрэгтэйчүүд ажлын дараа уудаг байв. Тэгвэл өнөөдөр шар айрагны төрөл олширч, эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүд уух болжээ. Эмэгтэйчүүд шар айраг ууж суух нь тийм ч гаж үзэгдэл байхаа больсон ба өдөрт хагас литр шар айраг уух нь эрүүл мэндэд тустай гэсэн яриа ч гарсан байна.

Гэхдээ шар айргийг согтотлоо уух нь зохисгүй. Цусны эргэлтэд их хэмжээний шингэн орсноор урьдчилан хэлэхийн аргагүй өөрчлөлт орж, цусны урсгал зохих хэмжээнээсээ ихсэж болзошгүй аж. Үүний зэрэгцээ шар айрагт агуулагддаг фитоэстрогенууд тестостероны боловсролтыг багасгаж, бэлгийн дур хүслийг бууруулдаг байна. Тэгээд ч энэ олон төрлийн шар айрганд агуулагдаж байгаа хорт бодисын хэмжээ харилцан адилгүй байж болох юм. Нэг удаа нэг литрээс хэтрүүлэх хэрэггүй. Спирт, бензоат натри, амт оруулагч, нүүрс төрөгчийн давхар ислээс бүрддэг учраас түргэн шимэгдэж, хурдан согтоож, түргэн гадагшилна. Энэ ундааг уусан таван хүний нэгийнх нь уур хүрч, биеэ барих чадваргүй болдог учир үдшийг таагүй болгох аюултай. 500 граммаас хэтрүүлж болохгүй.

Шампанск /9,5-12 %/
Энэ дарс баяр болон ид шидийн мэдрэмж төрүүлдэг. Францаас гаралтай хөөсөрдөг дарс нь түргэн бөгөөд түр зуур согтоодог. Шампанскийг хэтрүүлбэл өглөө маш хүнд шартана. 300 мл-ээс хэтрүүлж болохгүй.

Дарс /42-15 %/
Дарс дур хүслийг өдөөдөг. Энэ ундаа таатай амттай, ашигтай бодис, амин дэмээр баялаг учир зохистой хэрэглэвэл тэр үдэш таатай байх болно. Харин дарс ходоодны шарх, чихрийн шижин, харшламтгай хүмүүст зохимжгүй. Улаан дарс 200 мл, цагаан дарс 300 мл-ийг нэг удаа уухад хангалттай.

Архи /4О%/
Романтик бус, цэвэр согтууруулах ундаа. Уусан архи хийжүүлсэн ундаанаас удаан шингэж, удаан гадагшилдаг. 100 граммаас хэтрүүлж болохгүй.

Конъяк /4О-42%/
Усан үзмийг нэрж гаргадаг энэ ундааг технологийн дагуу царс модон торхонд хадгалдаг. Коньяк нь ачаалал, ядаргааг тайлдаг учир зүрх судасны системд таатай нөлөөлдөг. Сексийн өмнө хундага коньяк уух хамгийн тохиромжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж