Австралийн ерөнхий сайд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Австралийн ерөнхий сайд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс уучлалт гуйлаа

Австралийн ерөнхий сайд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс уучлалт гуйлаа

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр /2018.10.22/ хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс албан ёсоор уучлалт гуйлаа. Австралийн засгийн газраас сүүлийн таван жилийн турш бэлгийн хүчирхийллийн тухай өргөн хүрээтэй судалгааг явуулсны эцэст хэдэн мянган хүн бэлгийн хүчирхийллийн хохирогч болсныг олж тогтоосон байна. Хохирогчдын дийлэнх нь асрамжийн газарт амьдарч байсан хүүхдүүд байсан аж.  Өнөөдөр бид өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга ёсыг сахиулахын төлөө энд зогсч байна. Биднийг уучлаарай. Хүүхдүүд болон бидэнд итгэсэн тэдний эцэг эхийн өмнөөс гүнээ хүлцэл өчиж байна” хэмээн ерөнхий сайд Моррисон нулимс дуслуулан хэлсэн юм.

2013 онд уг судалгааг явуулж эхэлсний дараа Австралийн 16 мянган иргэн тэдэнтэй холбогдож, бэлгийн хүчирхийллийн тухай мэдээллүүдийг өгсөн бөгөөд үр дүнд нь 8000 гаруй хүн бэлгийн хүчирхийллийн хохирогч, эсвэл гэрч болсон байжээ.

Өмнө нь 2008 онд ерөнхий сайд Кэвин Рудд Австралийн уугуул иргэдээс албан ёсоор уучлалт гуйж байсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: РОЙТЕРС

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж