"Зам талбайг чөлөөлөхийн тулд хэнийг ч албадна" | News.MN

"Зам талбайг чөлөөлөхийн тулд хэнийг ч албадна"

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

"Зам талбайг чөлөөлөхийн тулд хэнийг ч албадна"

"Зам талбайг чөлөөлөхийн тулд хэнийг ч албадна"

Төрийн төмөр нүүрийг үзүүлж, Хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Газрын алба хамтран аравдугаар сарын 16-нд "Туушин" зочид буудлын өргөтгөлийг  нураасан билээ.

Явган хүн явах замд хууль зөрчин өргөтгөл барьсан гэж үзэн, үүдний хэсгийнх нь өртгөлийг нураасан. Гэвч нэг тэрбум төгрөгийн өртөгтэй зочид буудлын үүдний хэсэгт өнөөг болтол сэргээн засварлах ажил хийлгүй хөх нийлэг уутаар хучсан хэвээр байна. Бид энэ удаагийн сурвалжлагаараа дээрх нураагдсан өргөтгөлийн хуучин буурийг хэзээнээс эхлэн засах, мөн өөр ямар газруудад албадан газар чөлөөлснийг албаны хүнээс тодрууллаа.

Нийслэлийн Газрын албанаас өгсөн мэдээллээр дараах газруудыг чөлөөлжээ. Үүнд:

  • "Авзага" ХХК-ийн  явган хүний зам дээр барьсан хашаа,
  • Чойжин ламын сүм музейн барилга болон хашаа,
  • Өргөө амаржих газар орчмын явган хүний замд тулгаж барьсан хашаа,
  • Өгөөж ХХК-ийн урд барьсан хашаа  зэрэг нийт таван байршил,
  • Баянзүрх дүүрэгт Натур худалдааны төвөөс нарны зам руу холбогдох зам дагуу явган хүний замд тулгаж барьсан  зургаан хашаа,
  • Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд явган хүний зам дээр  байрлуулсан зөөврийн граж зэргийг чөлөөлөөд байна.

"Явган хүний зам талбайг чөлөөлөхөд хувийн эзэмшил газар руу халдаагүй. Иргэн аж ахуй нэгж байгууллагууд  өөрсдөө кадастрын зургаа хэтрүүлж явган хүний зам руу сунгаж барилга, хашаа  барьсан учраас буулгаж байгаа.  Зөрчлийг арилгах хугацаатай шаардлагыг өгөхөд биелүүлэхгүй байгаа тохиолдолд газрыг албадан чөлөөлж байна" гэдэг тайлбарыг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгч буй юм.

ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАЛБАЙГ 3-5 ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн Засаг  даргын 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрийн А/809 дугаар захирамжийн дагуу явган хүний  зам, талбайг чөлөөлөх ажлыг  хийж байна.  Газар албадан чөлөөлөхөд  тодорхой хэмжээний зардал гарна. Газрын тухай хуулийн 57.4-т зааснаар “Заасан хугацаанд газрыг  чөлөөлөөгүй  бол  аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авч,  холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан. Тиймээс газар албадан чөлөөлсөн зардлыг шүүхэд нэхэмжлэн гаргуулна. Явган хүний зам талбайг  ирэх  хоёр жилийн хугацаанд 3-5 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.” гэсэн юм.

Газар албадан чөлөөлөх ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.

“ТУУШИН” ӨРГӨТГӨЛИЙН ХЭСГЭЭ ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР ТОХИЖУУЛАХ САНАЛ ТАВЬСАН

-“Явган хүний зам” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулаад удаагүй байна. Энэ хугацаанд иргэдийн санал гомдол хэр их ирж байна?

-Иргэдээс  санал их ирж байна. Иргэдийн ирүүлсэн санал явган хүний замыг чөлөөлөхөд тусгалаа олоод явж байна гэхэд буруудахгүй. Эхний ээлжинд хотын захиргааны зүгээс судалж гаргасан хэд, хэдэн байршлуудад гол анхаарлаа хандуулан ажиллаж, газар чөлөөлөлт хийгээд, зарим байршлуудад тохижилтын ажил дуусаж байна. Тухайлбал, Натур худалдааны төвөөс урагш явсан зам, нэгдүгээр төрөх эмнэлгийн орчимд чөлөөлсөн газрыг тохижуулаад дууссан. Одоо Нийслэлийн хоёрдугаар сургууль орчим, Үйлдвэр урлалын политехникийн коллеж орчим газрын чөлөөлөлтийн ажлууд үргэлжлээд явж байна.

Мөн иргэдийн санал хүсэлт  гаргасан газар, Газрын албанаас судалж тогтоосон байршлуудад газар чөлөөлөх шаардлага байгаа тул холбогдох аж ахуйн нэгж, иргэдэд шаардлага хүргүүлсэн. Шаардлагад тодорхой  хугацаа заасан байгаа. Энэ хугацаанд өөрсдөө арга хэмжээ аваагүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авна.

-“Туушин” зочид буудлын өргөтгөлийг албадан чөлөөлсний дараа тохижилтын ажил хийнэ гэж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл завсар хийсэнгүй? 

-“Туушин” зочид буудал өргөтгөлийн хэсгээ өөрсдийн хөрөнгөөр тохижуулах санал тавьсан. Харин тохижилтын ажлын  стандарт хангуулж, зөв хийж байгаа эсэхэд хотын захиргааны зүгээс хяналт тавьж ажиллана.

-Тухайн үед “Туушин” зочид буудлын хүмүүс зөвшөөрөлтэй өргөтгөл нураалаа хэмээн маргаан үүсгэсэн. Зөвшөөрөл авч өргөтгөлөө барьсан байсан уу, та бүхэн судалж үзэв үү?

-Зөвшөөрөлгүй байсан.

-Газар чөлөөлөлтийг хэднийг хүртэл хийх вэ. Одоогоор хэчнээн кв газар чөлөөлөөд байгаа бол?

-Тухайн байгууллага болон иргэний объект нь харилцан адилгүй нэг бол хашаа, нөгөө бол өргөтгөл байгаад байна. Энэхүү мэдээлэл нь өдөр бүр шинэчлэгдэж байна.

Хүйтний эрч чангарахаас өмнө товлосон байршлуудад газар чөлөөлж дуусгаад эцсийн байдлаар тэдэн байршилд, ийм газрыг чөлөөллөө гэх тоон мэдээлэл өгөх боломжтой болно. Ирэх арваннэгдүгээр сарын дунд хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд газар чөлөөлөлт хийнэ.

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт Худалдаа хөгжлийн банкны /ХХБ/ урд талын явган хүний замыг хашаалж, хүн явах боломжгүй болгосон. Танайхаас мэдэгдэл хүргүүлсэн гэсэн. Хэдийгээр чөлөөлөх бол?

-Тийм ээ, явган хүний зам чөлөөлж өгөхийг шаардсан хугацаатай мэдэгдлийг ХХБ-нд энэ сарын 17-нд хүргүүлсэн. Тухайн компани нь зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа барьсан байдаг. ХХБ-ны зүгээс мэдэгдэлд тусгасан хугацааг арван хоногоор сунгаж өгөхийг хүссэн. Хүсэлтийг нь хүлээн авсан. Иймээс аравдугаар сарын 27-ноос хойш газрыг чөлөөлж, шаардагдах бүх зардлыг хариуцахаа мэдэгдсэн.

Нийслэлийн Газрын албанаас зөвхөн  зочид буудал, банк гэлтгүй явган хүний зам, орц гарц хаасан асар олон байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлүүдийн дагуу нийслэл, дүүргийн газрын алба нийлээд газар чөлөөлтийн ажил хийгээд явж байна. Албадахын хувьд хэнийг ч байсан албадна. Хамгийн гол нь иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь хангагдах ёстой.

Цаашид хэчнээн явган хүний зам талбайг чөлөөлөхөөр төлөвлөж байгаа вэ?

Дараагийн ээлжинд явган хүний замыг яаралтай чөлөөлөхөөс өөр аргагүй, хүндэрсэн нөхцөл байдалтай замуудад ажиллана. Тухайлбал, Баянгол дүүргийн 25-р эмийн сангийн хойшоо явсан уулзвараас баруун зүг рүү буюу Гэмтэл, согог, судлалын үндэсний төвийн уулзвар хүртэлх явган замыг чөлөөлж, тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Гэхдээ энэ жил зөвхөн газар чөлөөлөлтийн ажлыг хийх юм.

Мөн Үйлдвэр урлалын политехникийн коллеж орчим, Хорооллын 47-р сургуулийн орчим газар чөлөөлж,  явган хүнийг замыг тохижуулна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

абө 2018-10-23 202.9.41.145

18-р сургуулийн урд хэсэг явган хүн явах ямар ч боломжгүй нэг эгнээнд нт машин шахаж тавьдаг маш хүндрэлтэй

Avatar

Зочин 2018-10-23 202.9.41.145

18-р сургуулийн урд хэсэг явган хүн явах ямар ч боломжгүй нэг эгнээнд нт машин шахаж тавьдаг маш хүндрэлтэй

Avatar

Зочин 2018-10-23 103.212.119.173

21 dvgeer horoolol hvvhediin emnelegiin zvvn taliig zamtai bolgoj uguuch

Avatar

Зочин 2018-10-23 66.181.177.29

ХАНБҮРГЭДЭЙН ЯВГАН ЗАМЫГ НЭЭГЭЭЧ ЭЭ АВТО ЗОГСООЛ БОЛГЧИХСОН МӨНГӨ ХУРААГААД БНА .

Avatar

Зочин 2018-10-23 66.181.165.237

метомалл юу болсон бэ?

Avatar

Зочин 2018-10-23 66.181.165.237

метомалл юу болсон бэ?

Avatar

Зочин 2018-10-23 66.181.166.201

….гэдгийг л харах үлдлээ дээ.Нэг орцондоо 120 айл амьдардаг энэ байрны суурь эрсдэлд орсон гэж үзэж болно учир нь барилгын норм дүрмээр 12 давхар барилгын хоорондын зай бага даа 40 метр байх ёстойгоос 8 метр сайд суурь ухаад 5 давхар барилга барьчихсан.

Avatar

Зочин 2018-10-23 66.181.166.201

СБ дүүрэг 7р хороо 11р хороолол 12а байрны дэргэд байрнаас 8 м зайтай, 32 айлуудын цонхыг хаагаад,11р хороолын бохирын шугаман дээр,10000кволтын цахилгааны шугамыг тасдаад багананд нь хийгээд цутгачихсан зоорийн давхартайгаа 5 давхар барилгыг яаралтай нураах шаардлагатай байна шүү нийслэлийн газрын албаныхаан.Засаг дарга газрын зөвшөөрлийг цуцалчихсан одоо асуудал Нийлэлийн захиргааны хэргийн шүүх дээр байгаа .Энэ шүүх 240 айлын талд шийдвэр гаргах уу мөнгөтэй Ц.Батбаатарын талд шийдвэр гарга

Avatar

hahaha 2018-10-23 103.57.94.220

tdb manaikh yamarch gazargui geed bsn iim hairiin zahia bichij suudag bhnee

Avatar

Иргэн 2018-10-23 122.201.21.110

Хуухдийн пионерийн ордны хойт барилга та бухний гаргасан явган замыг буцаагаад татчихсан бна шуу анхаараарай.

Avatar

Зочин 2018-10-23 58.182.71.100

Маш зөв ажил. Мөн Home Plaza-г туушиндах.

Avatar

Зочин 2018-10-23 66.181.164.135

Зөв ажил, дэмжиж байна

Avatar

Зочин 2018-10-23 203.169.50.249

Чойжин ламын сүмийн баруун талаар явсан замыг хараарай. Явган хүний ямар ч зам байхгүй, Силк рөүд Веранда рестораны хажуугаар бол бүр хэцүү. үүнийг судалж шийдэж өгнө үү. гуйя.

Avatar

Зочин 2018-10-23 27.123.214.2

Tuushin chine dahiad naashluulaad tsutgaad eheltsen bna le de.

Avatar

Зочин 2018-10-23 202.126.89.152

ХХБАНКНЫ ХАШСАН ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЖ ХАРАГДААЧ !!! ЦААНА НЬ МОНГОЛЫН АВИЛАГЧ ШҮҮГЧИД БҮГД БУЖИГНАЖ БАЙГАА !!! ТАХАЛ ХАЛДВАРЛАСАН ТАРВАГА Ч ГАРЧ ИРНЭ !!! ХА ХА ХА

Avatar

Бруно 2018-10-23 103.9.90.131

Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн хашаанд байгаа автомашины төлбөртэй зогсоол, хөрсний нуралт үүсэх өндөр эрсдэлтэй нөхцөл байдлыг шалгаарай.

Avatar

мгл 2018-10-23 66.181.186.121

цэлмэг,уб таун орчмын газрыг хотын мафынхан завсаргуй зараад идчихсэн учир ниитиин тээвэр явдаггуй,айл хун болгон хувиин машинтай байхаас аргагуй болжээ,Автобусны буудал 2км алхаж амьдардаг болсон.Хот дуургиин тушмэд гуай нар хана хашаа хэрмээ энэ хавиар ахиухан нурааж ниитиин тээвэр явах боломжтой замтай болгож огно уу гэж оршин суугчид олон жил хусэж байгаа.Хануул дуургиин дарга болсон сэтгуулч залуу энэ ажлыг гардаж барьж аваачээ

Avatar

Зочин 2018-10-23 182.160.32.112

Сосорбарам юу гээд солиороод байгаан бэ тэрбум төгрөгний үнэтэй довжоо гэж юу байсийн хүн машин дайруулаад бэртэл гэмтэл амь насаа алдах аюултай байна ш дээ, тэгээд ч бусдийн эзэмшил талбай руу орсон байна ш дээ

Avatar

hun 2018-10-23 122.201.31.160

Сайн байна. Хамгийн тулгамдсан ажил шүү. Би бүр төр засаг гэж юм байдаггүй юм байх даа ингээд явган хүн явах газаргүй байх гэж дээ гэж их харамсаж байсан юм. Тултал нь хийгээрэй. Хүний л сайн сайхны төлөө шүү дээ. Өөрсдийн эрх ашгаа өмөөрсөн юмнууд юу ч гэж байсан яадаг юм. Ард түмэн бол 100 хувь дэмжиж байгаа.

Avatar

Зочин 2018-10-23 202.72.244.219

Хан-Уул дүүрэг, Хан-Уул таверын хажуугаар урагшаа чигээрээ Арьс ширний цагаан хаалга өнгөрөөд Цэлмэг хотхон хүртэл замд явган хүний зам огт байхгүй байгаа шүү. Хүмүүс нь авто зам дээрээ алхаж байгаа, Үзэгдэх орчин маш суу, Замын гэрэл байхгүй. Нийтийн тээвэр явдаггүй. 1км гаруй урт замаар хүмүүс явган алхдаг. Үзээрэй.

Avatar

Зочин 2018-10-23 59.153.115.175

Маш сайн.

Avatar

Зочин 2018-10-23 202.55.188.40

Сүржигнээд байхаар тэр Замын цагдаагийн уулзвар дээрхи барилга бас зам тагласан Home Plaza г нураагаачвчадахгүй дээ сундуйгийнх болохоор

Avatar

1+ 2018-10-23 66.181.161.41

Хотын дарга нар хөдөө, гадаа их явдаг, автобусанд сууж харагддаг ч Офицераас баруун 4 зам хүртэл явган алхаад үзэхгүй юм.
1. Багшийн дээдийн буудлын номын худалдааны цэгүүдийг явган хүн тойрч гарах амаргүй байдаг.
Зүүн 4 замын улзварын ойролцоо машингүй бол хүн биш болдог. Яваад үзвэл гоёо юм олон байгаа.
2. 15-р хороололд Жуковын хөшөөний хойд талбай 13 дах жилдээ овоолсон шороо байгаа. Явган хүний зам, авто замыг хүртэл хашаандаа оруулчихсан байгаа.

Avatar

Зочин 2018-10-23 182.160.38.33

Үнэхээр УБ – т иргэд тайван сайхан алхаж явах зам, сууж амрах цэцэрлэгт талбай байдаггүй. УБ их тэнэг хот шиг санагддаг гэж хүмүүс ярьдаг. Чөлөөлөх газар маш их бий. Ирэх сонгуульд МАН ялья гэвэл яг энэ ажлаа тултал нь хийх хэрэгтэй. АН ын үед бас л чөлөөлөх мөлөөлөх юмс яриад байсан, хагас дутуу ажил хийсэн болоод өнгөрсөн.

Avatar

33 2018-10-23 66.181.160.63

харин ч эсрээгээрээ машины зогсоолыг нь олшруулах нь зөв

Avatar

Зочин 2018-10-23 182.160.38.33

Сайн байна. Улаанбаатарын зовлон бол явган хүмүүс явахад төвөгтэй байдаг. Ялангуяа гадаадын хүмүүс энэ талаар их ярьдаг хэлдэг.

Avatar

Зочин 2018-10-23 202.72.245.209

ГРАНДПЛАЗА ГЭГЧИЙН ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ХААЖ БАРЬСАН ТАВЦАНГ ЯАГААД БУУЛГАХГҮЙ БАЙНА САЧМЙ ХҮРЭХГҮЙ БАЙНА УУ

Avatar

13 Натур 2018-10-23 202.170.65.137

Амжилт хүсье. Хүсэлт байна. Натураас урагшаа эргээд явахаар явган хүний зам гэж байдаггүй, байшин, машин зам 2тоо шахагдаад, Ялангуяа HOME LAND хотхон урдуур бол хүн, машин 2 нь зөрөх гэж үнэхээр хэцүү зам нэг байгаа. Үүнийг янзалж өгөөч.

Avatar

Зочин 2018-10-23 202.131.228.66

чөлөөлөхдөө татвар төлөгчдийн мөнгийг ашигламааргүй байна. зөвшөөрөлгүй барьсан газруудад чөлөөлөх зардлыг нь торгууль болгон ноогдуулах хэрэгтэй. дээр нь чөлөөлөөд хаямааргүй байна. хүн ч явах боломжгүй, дэлбэрсэн болгоод хаячих юм. чөлөөллөө, тэр дор нь стандарт явган хүний зам тавилаа, зардлыг нь буруутай газарт торгууль болгож ноогдууллаа. ингэж явмаар байна.

Avatar

Зочин 2018-10-23 122.201.19.99

Дэмжиж байна, хотын захиргаа сайн ажиллаж байна

Avatar

Зочин 2018-10-23 202.131.246.10

Шөнө барилгын ажлаа хийхээ больдоо ХХБ аа. Дэндүү байна шүү.

Avatar

teeverchin 2018-10-23 122.201.17.142

Udur ni hotiiv tuv geed mashin tereg oruulahgui yum chini shunu hiine shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж