Марчелло Липпи: ”Ювентус” Пол Погбаг зарах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Марчелло Липпи: ”Ювентус” Пол Погбаг зарах хэрэгтэй

Италийн Сери А-гийн аварга "Ювентус" клубын 21 настай Франц хагас хамгаалагч Пол Погбаг зарах хэрэгтэй хэмээн Итали мэргэжилтэн Марчелло Липпи ярьсан байна. Түүний хувьд 1994-1999 болон 2001-2004 оны хооронд "Ювентус" клубыг удирдаж байсан билээ.

Тэрбээр "Мэдээж түүн шиг тоглогчыг явуулна гэдэг маш том золиос. Гэхдээ нөгөө талаараа бол түүнийг клуб зарснаараа багаа сайжруулах хэмжээний 3-4 гайхалтай тоглогчыг авч чадахүйц санхүүтэй болно. Миний хувьд 2001 онд "Ювентус"-т эргэн ирээд клубын зүгээс Зиданыг зарах гэж байгааг мэдсэн юм. Зидан тухайн үед дэлхийн хамгийн шилдэг тоглогч байсан шүү дээ. Гэхдээ "Реал" түүний төлөө 66 сая еврог төлж байсан юм. Клуб ч надад тайван байхыг сануулж, Зиданы борлуулалтаас олсон бүх мөнгөө шинэ тоглогчдод зарцуулна гэдгээ хэлж байсан. Эцэст нь бид Буффон, Лилиан Тюрам, Павел Недвед нарыг эслүүлж, үргэлжлүүлэн цомуудад түрүүж байсан юм" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж