“Гала” хамтлагийн охид дахин хамтдаа

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

“Гала” хамтлагийн охид дахин хамтдаа

Нэг хэсэг өсвөр насны охид, хөвгүүдийн шүтээн болж явсан "Гала" хамтлагийн охид нэг л өдөр эрдэм номын мөр хөөн гэр бүл зохиож улмаар хамтлаг тарахад хүрсэн. 2004 онд анх байгуулагдаж байсан тус хамтлаг 2007 онд тарсан бөгөөд тэдний тухай дуулиан өнөөг хүртэл тасрахгүй хөвөрсөөр буй.

Хамтлаг тарснаас хойш олны нүдэн дээр хамтдаа харагдаагүй Ану, Болороо нарын хоорондын харилцаа хэр байдаг талаар, мөн дахин хамтдаа тайзнаа гарах эсэхийг олон нийт ихээр сонирхож байсан бөгөөд тэд фенүүдийнхээ хүсэлтийг хүлээн авч сонирхож байсан асуултуудад нь хариулт өгчээ. Биесээ үргэлж дэмжин урам өгч байдаг тэд дуучин Анугийн "The busy mom diary" влогоор хит болж байсан дуунуудаа хамтдаа дуулж хөгжилтэй дурсамжаа үзэгчидтэй хуваалцсан байна. Тэднийг дахин хамтдаа уран бүтээл гарган тоглолтоо хийхийг шавдуулаад буй үзэгчид олон байх бөгөөд Ану, Болороо нар энэ тал дээр тун ч нухацтай бодож буй бололтой.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж