Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Барилдаан Улаанбаатарын цагаар 16:30-с эхлэх бөгөөд 22:00-с хагас шигшээ барилдаанууд болно. Өнөөдөр эрэгтэй 57, 65, 79, 92 кг-ын жингийн медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд болох бол эрэгтэй 70, 97, эмэгтэй 55, 59 кг-ын жингийн хэсгийн барилдаанууд болно.
ЭРЭГТЭЙ ДӨРВӨН БӨХ БАРИЛДАХААС ХОЁР НЬ ДАГАХ БАРИЛДААН ХИЙНЭ
Өнөөдөр манай эрэгтэй дөрвөн бөх дэвжээнд гарахаас хоёр нь дагах барилдаан хийж, ялалт байгуулбал хүрэл медалийн төлөө барилдах эрхийг авна. Эрэгтэй 65 кг-ын жинд Т.Тулга Унгар, БНСУ-ын бөхчүүдийн аль хожсонтой нь барилдаж ялалт байгуулбал Кубын бөх А.Валдестай хүрэл медалийн төлөө барилдах юм. Мөн 92 кг-ын жинд Л.Төртогтох дагах барилдаанд БНСУ-ын Ли Жон Күтэй барилдахаар оноолт таараад байна. Хэрвээ түүнийг ялсан тохиолдолд Японы А.Мацүмотой барилдах юм.
70 кг-ын жинд Б.Бямбадорж эхний барилдаанаа Иракийн бөх Давоод Салмантой хийнэ. Түүнийг ялбал Азарбайжаны Хаджимурад Гаджиев, АНУ-ын бөх Жэймс Гриний аль ялсантай нь наймд үлдэх эрхийн төлөө барилдах юм. АНУ-ын бөх Грин ДАШТ-ний мөнгө, хүрэл медальтай тамирчин. Энэ жинд нийт 28 бөх барилдаж байна. Энэ жил 22 настай Б.Бямбадоржийн хувьд ДАШТ-д анх удаа өрсөлдөж байна.
97 кг-ын жинд Ө.Батзул эхний тойрогтоо “Рио 2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт АНУ-ын бөх Кайл Снайдертэй учраа таарсан. Энэ жинд дэлхийн аваргын медальтай олон тамирчин багтжээ.
ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС Э.ДАВААЧИМЭГ, Б.ШООВДОР БАРИЛДАНА
Эмэгтэй жингүүдийн барилдаан өнөөдөр 50, 59 кг-аар эхэлнэ. Өнөөдөр барилдах манай хоёр бөх эхний барилдаандаа ялбал шууд шөвгийн наймд үлдэх юм. 50 кг-ын жинд Э.Даваачимэг Энэтхэгийн бөх Сеематай барилдана. Энэ жинд нийт 21 бөх барилдана. Э.Даваачимэг хоёр жил дараалан ДАШТ-д өрсөлдөж байна.
59 кг-ын жинд Б.Шоовдор АНУ-ын Ж.Буркерттэй барилдахаар оноолт таарчээ. Энэ жинд нийт 22 бөх барилдана. Б.Шоовдорын хувьд “Лас Вегас 2015” ДАШТ-д анх удаа оролцсон бөгөөд сүүлийн гурван жил дараалан дэлхийн дэвжээнд өрсөлдөж байна.
Унгарын Будапештэд болж буй чөлөөт бөхийн ДАШТ-д 114 орны бөхчүүд оролцож байгаагаас эхний өдрийн дүнгийн байдлаар 10 орон медаль аваад байна. АНУ-ын баг тамирчид нэг алт, гурван хүрэлтэй болсон бол ОХУ, Гүрж тус бүр нэг алт, хоёр мөнгө, Иран хоёр хүрэл медаль хүртжээ.
Монгол Улсын баг тамирчдаас эрэгтэй 61 кг-ын жинд Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медаль хүртээд байна.
Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 16.30-с эхлэх бөгөөд хагас шигшээд үлдэх бөхчүүдийн нэрс 23:00 цагаас тодорно. Барилдааныг https://unitedworldwrestling.org-с үзээрэй.
зочин 2018-10-22 182.160.35.120
шоовдорыг яг өөрийнхөөр нь барилдуулсангүй ямар мундаг иртэй байлаа гэтэл нэг л биеэ барьсан их үүрэг даалгавар үүрсэн хүн шиг гарч ирэх юм .дасгалжуулагчийн алдаа.өдөржин барилдсан тэр эрчээр нь явуулчихгүй дээ
зочин 2018-10-22 182.160.35.120
шоовдор алтын төлөө барилдх гэж байгаа юм шиг нэг их худлаа хашир цариалж байгаад ганцхан алдаанаас нам авхууллаа. зүгээр өмнөх барилдаанууд шигээ талалж эсвэл сугадаж бариад монгол барилдаанаа хийсэн бол давах байлаа .харин эсрэгээрээ туркийн бөх монгол барилдааны барьц авч хэвтүүлээд түлхүүр мэхийг тав угсруулж хийж эргүүлээд цэвэр хожвоо.турк бүсгүй хөл рүү нь нэгч орсонгүй яг л шоовдорт тааруулаад аргалчихлаа.манайхны нүдэнд эрт алтын төлөөх барилдаан харагдаж хүүхдийн ирийг дарчихлаа
зочин 2018-10-22 182.160.35.120
манайхан хөлөө алдахгүй барилдаж сураад жаахан хүч тамирийн бэлтгэлээ эрчимжүүлэх юм бол дийлдэхгүй үзэх юм байна .
америкийн бөхчүүд хүч,хурд,сэтгэлзүй,техник үнэн сайн байна.манайхтай таарах юм бол их болгоомжтой барилдаж байх юм
зочин 2018-10-22 182.160.35.120
манайхан хөлөө алдахгүй барилдаж сураад жаахан хүч тамирийн бэлтгэлээ эрчимжүүлэх юм бол дийлдэхгүй үзэх юм байна .
америкийн бөхчүүд хүч,хурд,сэтгэлзүй,техник үнэн сайн байна.манайхтай таарах юм бол их болгоомжтой барилдаж байх юм
зочин 2018-10-22 182.160.35.120
за ашгүй орос грузиныг ялж манай бямбадорж дагах барилдаан хийхээр боллоо. одоо энэ грузины учрыг олох хэрэгтэй ,хэцүү гүрж байна шүү
зочин 2018-10-22 182.160.35.120
Барилдааныг https://unitedworldwrestling.org-с үзээрэй.
Зочин 2018-10-22 103.26.195.217
Оноолтыг нь харахад бугд л хэцуу харагдаж байна даа, муу дээр муухай, муухай дээр улцан гээч л болж дээ
Зочин 2018-10-22 66.181.179.136
Аль сувгаар гарч байгаан бол
зочин 2018-10-22 182.160.35.120
өнөөдөр тулга л жаахан хариуцлагагүй барилдаж хүрлийн төлөө барилдах эрхээ алдлаа.уг нь дэлхийгээс хүрэл аваад медалын тавцанд зогсож байхад хэн ч гайхахгүй бөх юмсан.гэхдээ юм нэгээр дуусахгүй шүү.олимп дөхөж байна хөлөө хамгаалаад л сурчих өөр өө гэх юм чамд алга
зочин 2018-10-22 182.160.35.120
хөлөө л алдахгүй бол монгол бөхчүүдээс дэлхийн томчууд жийрхдэг юм байна гэдгийг бямбадорж үнэнхүү харуулж чадлаа.том бөхийг дагаад сайхан барилдаад хүрэл медал аваарай гэж өвгөн ах нь захиж байна .хичээнэ шүү
зочин 2018-10-22 182.160.35.120
70 кг-д бямбадорж гэж үнэнхүү сайн бөх төрж, гарч ирж байгаа юм байна,дэлхийн том бөхчүүдтэй яаж сайхан барилдаж болхыг тэр харуулж чадлаа. үнэ хөлөө алдадгүй юм байна манай бүх жингийн бөхчүүд хөлөө алдахгүй байж болдог юм байна гэдгийг түүнээс харж суралцмаар юм.оросын бөх ганц ч удаа хөл авч чадсангүй .харин золгоо барилдаанд манай бөхийн дархан хийх барьцийг нь оросын бөх аваад байх юм.бямбадорж удахгүй дэлхийгээс ямар ч өнгийн медаль авсан байхад гайхах хэрэггүй.
зочин 2018-10-22 182.160.35.120
тулга бас л хөлөө хамгаалж чадахгүй байсаар дагах барилдаанд хялбархаан ялагдлаа.манай дасгалжуулагчид хөл хамгаалах аргыг тамирчиддаа мянга давтуулдаггүй юм байхдаа.бас өрсдөгчийнхөө хөлийг авчихаад даахгүй,тамир муутай юм уу хаашаа юм
зочин 2018-10-22 182.160.35.120
залуу тамирчин бямбадорж дэлхийн аваргын мөнгө хүрэл медальтай америкийн бөхийг ялж шилдэг 8 -д үлдлээ.залуу тамирчин явуулах ийм л ач холбогдолтой.хэрэв хуучин дархлагдсан тамирчин явуулсан бол цол гуншин ,бас орос,америк гэж нэрийг нь сонсоод хэвтээд өгнө,багаа байнга шинэчлэж бай.
зочин 2018-10-22 182.160.35.120
батзул олимпийн аварга шнайдертай сайхан барилдлаа.манай залуу хөлөө алдахгүй бол барилдаж болох л юм байна .америкийн шнайдар бүх өрсөлдөгчөө машиндаад дуусгадаг хүн ,манай хүнтэй тун болгоомжтой үзэж байх юм.шнайдер огт ядардаггүй үздэг бөх л дөө ,батзулд их итгэл төрсөн байх ,сайн бөхийг сайн дагаж барилдах хэрэгтэй