ЕТГ-ын дарга З.Энхболд АН-руу явахгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

ЕТГ-ын дарга З.Энхболд АН-руу явахгүй

ЕТГ-ын дарга З.Энхболд АН-руу явахгүй

Нэгэн үе Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Авлигатай тэмцэх газрын даргаар томилох нь гэх мэдээлэл цацагдаж байсан бол саяхнаас Ардчилсан намдаа албан тушаал хаших нь гэх яриа гарч, зарим хэвлэлүүд энэ тухай бичсэн. Тэгвэл З.Энхболд дарга  дээрх мэдээлэлд няцаалт хийж, 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүртлээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаараа ажиллах болно гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр “Би Ардчилсан намын гишүүн. 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Миний ажил улс төрийн албан тушаал учраас 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн шаардлага байхгүй. Ардчилсан намд томоохон албан тушаалд очно гэдэг утгагүй зохиомол мэдээ гаргахаа боль. Ямар ч хэвлэл З.Энхболдын тухай бичвэл надаас асуух ёстой. Ийм мэдээ ирлээ үнэн үү гээд. Эх сурвалжаа нягтлах нь сэтгүүлчийн үүрэг. Гэтэл нягтлахгүй байна. Ямар ч зорилгоор ийм юм тараагаад байгаа юм бүү мэд” гэсэн хариулт өгчээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж