Жүжигчин Б.Цэцэг СТА болжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Жүжигчин Б.Цэцэг СТА болжээ

Жүжигчин Б.Цэцэг хамгийн сүүлд "Mongolian Connection" кинонд дүр бүтээсэн билээ. Тус кино  энэ сарын 19-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн ёслолын үеэр жүжигчин  Б.Цэцэг СТА цол тэмдгээр шагнуулжээ. Тэрбээр энэ талаар “Гэнэтийн бэлэг дүүрэн сэтгэл догдлуулсан үдэш байлаа. БСШУЯ-аас МУСТА цол тэмдгээр шагнагдсандаа туйлын их баяртай байна. Миний хувьд энэ шагнал нэр хүндийн хэрэг байх болно. Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээжээ.

Түүний хувьд 2006 онд хамгийн анх дүр бүтээсэн "Хадаг" УСК-оороо "Азийн шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн бол  энэ удаад СТА хэмээх цолоор ийн энгэрээ мялаажээ. Гадаадын нэртэй уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн "Хадаг" кино олон улсын кино наадмуудаас нийтдээ 165 шагналыг хүртсэн байдаг бөгөөд энэ удаад түүний тоглосон "Mongolian Connection" кино мөн л олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл болсон аж. СТА Б. Цэцэг “Mongolian Connection” уран сайхны кинонд Хулангийн дүрийг бүтээсэн байна. Түүний хувьд “Хадаг” “Хөөрхөн шулам” уран сайхны кино, Никитон хамтлагийн “Үүлэн үст” дууны клипэнд тоглож байсан билээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж