Таеквондогийн тамирчнаас хориотой бодис илэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Таеквондогийн тамирчнаас хориотой бодис илэрчээ

Таеквондогийн тамирчнаас хориотой бодис илэрчээ

БНСУ-д өнгөрөгч есдүгээр сард болсон таеквондогийн олон улсын тэмцээнд оролцсон У.Сүрэнжаваас допингийн төрөлд багтах бэлдмэл буюу фурсамид илэрчээ. Үүнээс болж Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат, гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ нар тамирчнаа хориотой бодис хэрэглэхээс сэргийлж чадаагүйдээ харамсч, ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа өгөхөөр болсон байна.

Д.Энхбат тус холбооны ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан бөгөөд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч А.Түмэнжаргал ажиллах аж. Монголын таеквондогийн холбооны ээлжит бус их хурлыг ирэх сард багтаан хуралдуулахаар төлөвлөж байгаа юм байна. 

Ч.БОЛОР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж