Одоогоос сар гаруйн өмнө нийслэл болон таван аймаг эрчим хүчгүй болж, тэг зогсолт хийсэн. Тэг зогсолтын ослын шалтгааныг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн буруутай гэж үзэж, зарим дулааны станцын удирдлагуудад хариуцлага тооцжээ. Тодруулбал, “ТЭЦ-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар “ДЦС-3” ТӨХК Тэргүүн дэд захирал, ерөнхий инженер асан Ү.Төмөрхуягийг Эрчим хүчний сайдын санал болгосноор томилсон байна. Үүнтэй холбоотойгоор Ү.Төмөрхуягийн оронд Д.Нямхүүг томилжээ. Мөн Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан ерөнхий диспетчерээр ажиллаж байсан Г.Балжиннямыг тус тус томилжээ.
Мөн ТЭЦ-4, “Диспетчерийн үндэсний төв” болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компаниудын ТУЗ-ын зарим гишүүдэд хариуцлага тооцсон байна. Тодруулбал, тус компаниудын ТУЗ-ын гишүүн болох хэлтэс, газрын дарга нарыг бүгдийг нь ТУЗ-ийн гишүүнээс нь чөлөөлж, мэргэжлийн хүмүүс томилох нь зүйтэй гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас үзсэн байна. Тиймээс дээрх гурван компанийн ТУЗ-д Эрчим хүчний сайдын санал болгосноор шинэ гишүүдийг томилохоор болсон байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ