Дэлхийн хамгийн урт далайн гүүр маргааш нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн урт далайн гүүр маргааш нээлтээ хийнэ

Дэлхийн хамгийн урт далайн гүүр маргааш нээлтээ хийнэ

Өмнөд Хятадын тэнгист Хонг Конг Макаог холбосон 55 км урттай гүүрний нээлтийн ажиллагаа маргааш /2018.10.23/ болно.

Инженерийн гайхамшиг болоод Хятадын технологийн дэвшлийг бодитоор харуулж буй уг гүүр нь далай дээгүүр барьсан дэлхийн хамгийн урт гүүр болж байгаа юм байна. Макаогоос Гуандун мужийн Жухай хотыг дамнан Хонг Конг хүрэх тус гүүр нь бүс нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр авчрах болно хэмээн албаныхан мэдээлжээ.

Гүүрийг барих барилгын ажлыг 2009 онд эхлүүлсэн бөгөөд 2017 оны намар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч хойшлогджээ. Хонг Конг дахь харилцаа холбооны салбар хорооны мэдэгдэж байгаагаар гүүрний нээлтийг Жухай хотод маргааш хийх нь тодорхой болсон боловч ашиглалтад ороход бэлэн болсон эсэх тухай мэдээллийг одоогоор өгөөгүй байгаа юм байна.

Харин “One bus Hong Kong Macau” компанийн хэвлэлийн төлөөлөгч Эдди Чой, “Нарийн мэдээлэлгүй ийм товч зарлалыг сонсоод бид хэрхэн ложистикийн чухал шийдлүүдээ гаргах вэ. Энэ мэдэгдэл зорчигчдод эргэлзээтэй байдлыг төрүүлж байна” гэжээ.

Одоогийн байдлаар Хонг Конг, Макао хоёрын хооронд явдаг автобусыг усан онгоцны тусламжтайгаар ус гатлуулж байгаа бөгөөд тус гүүрийг ашиглалтад оруулснаар нийт аяллын хугацааг 3.30 цаг болгон богиносгох ажээ.

Тус гүүр нь Хятадын “Тэнгис далайн бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөө”-ний нэг хэсэг бөгөөд уг төлөвлөгөөгөөр Хятадын эх газрыг сувдан голын бэлчрийн 11 хоттой холбох бөгөөд тэдгээрт Хятадын засаг захиргааны онцгой бүсүүд болох Хонг Конг, Макао орж байгаа юм.

Эх сурвалж: Independent.co.uk

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж