Томчууд эхний тойрогт бүдэрлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Томчууд эхний тойрогт бүдэрлээ

Томчууд эхний тойрогт бүдэрлээ

Эмэгтэй теннисчдийн "WTA Finals" тэмцээний цагаан хэсгийн нэгдүгээр тойргийн тоглолт боллоо. Тус хэсгийн эхний тойрогт 2017 оны "WTA Finals" тэмцээний аварга Данийн К.Возняцки Чехийн К.Плишковатай тоглож 2-6, 4-6 харьцаатай хожигдсон бол тус тэмцээний 2011 оны аварга Чехийн П.Квитова Украйны Е.Свитолинатай тоглож 3-6, 3-6 харьцаатай мөн хожигдсон байна. Ийнхүү шилдэг теннисчдийн өрсөлдөөний эхний шатанд тус тэмцээний цомыг хүртэж байсан хоёр теннисчин хоёулаа эхний өрсөлдөгч нартаа бүдэрч байна.

Өнөөдрийн тэмцээний улаан хэсгийн тоглолтууд явагдана. Германы А.Кербер Нидерландын К.Бертенстэй тоглох бол Японы Н.Осака АНУ-ын С.Стефэнстэй тоглоно. Тэмцээнд хэсэг тус бүрийн эхний хоёр теннисчин дараагийн хагас шигшээ шатанд өрсөлдөх эрхтэй болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж