Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарт хоёр өрөө байр амлав

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарт хоёр өрөө байр амлав

Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарт хоёр өрөө байр амлав

Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс 2018 оны жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарын амжилтыг үнэлэн хоёр өрөө байр өгөхөө амлажээ. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Отгонбаатар Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөгөөд үндэсний бөхийн аймгийн заан цолтой.

Жүдо бөхийн хүнд жингийн бөхчүүдийн амжилтыг +100 кг-ын жинд харуулж чадсан бөх бол Ө.Дүүрэнбаяр билээ. Тэрбээр мөн Архангай аймгийн Баян-Улаан сумын харьяат бөгөөд улсын заан Д.Лувсангийн ач хүү бөгөөд түүний аав Л.Өлзийбаяр улсын начин цолтой юм.

Тэгвэл Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс Азарбайжан улсын Бакуд болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн бөхчүүддээ хоёр өрөө байр өгөхөөр болжээ. Энэхүү амлалтыг өнгөрөгч бямба гаригт Спортын төв ордонд болсон “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит барилдааны үеэр өгсөн байна.

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга Ө.Дүүрэнбаяр

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж