УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт зарлагдсан хэдий ч одоог хүртэл эхлээгүй байна. Үүнээс гадна байнгын хорооны хуралдаан болох танхимд хуралдааныг удирдах дарга, мөн гишүүдээс нэг нь ч ирээгүй байгаа юм.
УИХ өчигдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Ингэснээр Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлах боломж бүрдсэн. Гэвч байнгын хорооны хуралдаан товлосон цагтаа эхлэхгүй байгаа нь төсвийн тодотголын хэлэлцүүлэг хойшлоход хүрч байна.
УИХ-ын Төсвийн байнгын хороонд 20 шахам гишүүн харьяалагддаг юм. Тодруулбал, тус байнгын хороог УИХ-ын гишүүн Б.Болор удирддаг бол бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ц.Даваасүрэн, М.Зоригт, Б.Наранхүү, Д.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар, Д.Ганхуяг, Я.Санжмятав, Ч.Улаан, М.Сономпил, Д.Арвин, Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат, Ц.Цолмон, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нар багтдаг ажээ.
Г.ДАРЬ