Луис Хэмилтонд дэлхийн аварга болоход 5 оноо хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Луис Хэмилтонд дэлхийн аварга болоход 5 оноо хэрэгтэй

Луис Хэмилтонд дэлхийн аварга болоход 5 оноо хэрэгтэй

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Техас мужийн Остинд авто спортын формула-1 уралдааны 2018 оны ДАШТ-ний 19 дэх гараа явагдлаа. Тус гараанд “Феррари” багийн Финланд нисгэгч К.Райкконен түрүүлж энэ улирлын анхны түрүүгээ хүртсэн. Түүнтэй хамт шагналын тавцанд “Ред Булл” багийн Нидерланд нисгэгч М.Верстаппен болон “Мерседес” багийн Л.Хэмилтон нар гарсан байна.

Америкийн гараанд Л.Хэмилтон гол өрсөлдөгч С.Феттелийн өмнө орсноор 346 дахь оноогоо авч дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болох боломжоо улам бүр баталгаажуулж чадсан. Энэ жилийн дэлхийн авараг өндөрлөхөд гурван гараа үлдээд байгаа ба Л.Хэмилтон болон С.Феттел нар 70 онооны зөрүүтэй байна. Үлдсэн гурван гараанаас Л.Хэмилтон ердөө таван оноо авахад л энэ жилийн дэлхийн аваргын болзлоо хангах юм. Одоо дэлхийн аваргын дараагийн гараа ирэх амралтын өдрүүдэд Мексикт болох бол арваннэгдүгээр сарын 11-нд Бразилын, арваннэгдүгээр сарын 25-нд Абу-Дабигийн гараа явагдснаар 2018 оны дэлхийн аварга өндөрлөнө.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж