Хүмүүс ухаалаг гар утас таблетгүйгээр хэдхэн минут ч байж чадахаа больсон өнөө үед автомашин жолоодох үедээ ашиглах нэгэн жижигхэн тогтоогчийг бүтээжээ.
Энэхүү тогтоогчийг автомашиныхаа салоны хаа хүссэн газраа байрлуулж болох ба утасныхаа ар хэсгээр ойртуулахад соронзон хүчээр татан наалдуулна.
Ингэснээр та жолоо барьж явах үедээ утасныхаа дэлгэцийг харахад хялбар болох юм. Том овортой тусгай суурьтай тогтоогчууд нь машины салонд байрлуулахад тохиромжгүй, дахин авч өөр газар байрлуулах боломжгүй зэрэг дутагдалтай талтай байдаг билээ.
Харин энэхүү авсаархан тогтоогч нь хэрэглэхэд хялбар, дахин ашиглах боломжтой зэрэг давуу талтай юм.
Т.БИЛГҮҮН