Т.Аюурсайхан: Н.Баяртсайханыг сайн ажлуулахын тулд сануулга өгсөн

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан: Н.Баяртсайханыг сайн ажлуулахын тулд сануулга өгсөн

Т.Аюурсайхан: Н.Баяртсайханыг сайн ажлуулахын тулд сануулга өгсөн

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ам.долларын өсөлтөд санаа зовниж буйгаа илэрхийлж,  Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг тавина гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр, энэ талаар “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 оны долдугаар сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш монгол төгрөгийн ханш  25 хувиар суларсан.  УИХ-ын гишүүдээс Монголбанкны ерөнхийлөгчийн өмнөөс зоригтой дуугарчих хүн гарч ирсэнгүй. Ганц нэг хүн дуугарахаар Монголбанкны Ерөнхийлөгч өмнөөс нь хэдэрлээд, хэрэлдээд сууж байна. УИХ өөрөөсөө томилсон хариуцлага тооцох ёстой хүндээ хариуцлага тооцох чадваргүй болж байгаагийн шинж. Тиймээс энэ арга хэмжээг таслан зогсоох ёстой” гэсэн юм.

Тэгвэл уг асуудлаар  УИХ-д  хандсан эсэхийг Т.Аюурсайхан гишүүнээс тодруулахад “Би асуудлыг хөндсөн. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлыг нь сайн хийлгэхийн тулд албан тушаалаас нь огцруулах асуудлыг хөндөөд орхисон. Гэтэл одоо ажлаа хийхгүй байна. Дараагийн үйл ажиллагаа яаж ч үргэлжилж болно” гэсэн хариултыг өгсөн юм.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж