Төлөвлөөгүй гэр бүлийн хохирогч нь хүүхдүүд байдаг

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Төлөвлөөгүй гэр бүлийн хохирогч нь хүүхдүүд байдаг

Манай улсын хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг 15-19 насны хүмүүсийн дунд гэр бүлийн хангагдаагүй хэрэгцээ үндэсний дунджаас хоёр дахин их байна

Төлөвлөөгүй гэр бүлийн хохирогч нь хүүхдүүд байдаг

Жирэмслэлтээс хамгаалах олон арга хэрэгсэл байдаг ч  Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн Амын Сангаас хийсэн судалгаагаар Монгол Улсад сүүлийн зургаан сарын байдлаар өрхийн эмнэлгүүдэд эм тариа, суулгацын  аль нь ч байхгүйг тогтоожээ. Шалтгаан нь энэ төрлийн бүтээгдэхүүн борлуулагдаж, дууссантай холбоотой.

Манай улсын хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг 15-19 насны хүмүүсийн дунд гэр бүлийн хангагдаагүй хэрэгцээ үндэсний дунджаас хоёр дахин их байна гэсэн албан мэдээ бий. Үүнээс болж хүүхэд, залуус хамгийн их хохирох болжээ.

 Гэр бүлийн хангагдаагүй хэрэгцээ гэдэг нь төлөвлөөгүй гэрлэлт ба жирэмслэлтийг хэлдэг аж. Хүсээгүй жирэмслэлтийн хамгийн том аюул нь үр хөндөлт юм. Монголд эхийн эндэгдэл дотор үр хөндөлтийн хүндрэлээс болж эмэгтэйчүүд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдэх болсныг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Тэгвэл Засгийн газар 2019 оны төсөвт  жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлд 1.8 тэрбумыг зарцуулах тооцоог гаргаад байгаа аж.

Залуусын хувьд гэр бүл төлөвлөснөөр үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэхээс гадна бат бэх харилцааг бий болгох, салалтаас  сэргийлэх гэх мэт олон талын ач холбогдолтой. Тэгвэл гэр бүлийг яаж төлөвлөх талаар бяцхан зөвлөмжийг хүргэе.

  • Өөрийн болон хамтрагчийнхаа одооны амьдралын хэв маягийг хүүхэдтэй болоход тохиромжтой эсэхд үнэлэлт дүгнэлт өг. Тэгснийхээ дараа амьдралын хэв маягтаа ямар өөрчлөлт хийх ёстой байгааг, үүнд хэр их хугацаа шаардагдахыг тооцоолоорой.
  • Хамгийн оройдоо 25 насандаа хүүхдийн талаарх өөрийн байр суурийг тодорхойлсон байх.
  • Хүүхэдтэй холбоотой нэмэлт 100 гаруй төрлийн санхүүгийн хэрэгцээ үүсдэг. Тиймээс хэзээ үрийн зулай үнэрлэхээр төлөвлөж байгаагаасаа хамааран санхүүгийн хуримтлалыг яг одоо үүсгээрэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж