Солонгосын Хойгийн асуудалд Монгол улс оролцох боломжтой | News.MN

Солонгосын Хойгийн асуудалд Монгол улс оролцох боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Солонгосын Хойгийн асуудалд Монгол улс оролцох боломжтой

Солонгосын Хойгийн асуудалд Монгол улс оролцох боломжтой

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов “Тасс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд ОХУ, БНХАУ, Хойд Солонгос болон АНУ, Өмнөд Солонгос, Япон гэсэн зургаан талын төлөөлөл оролцох шаардлагатай бөгөөд мөн Монгол Улс нэмэгдэх бүрэн боломжтой” хэмээн өгүүлжээ. Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хэлэлцээрийг ингэж дахин эхлүүлэх талаар ОХУ-ын албаныхан АНУ-ын Хойд Солонгос дахь онцгой эрхт төлөөлөгч Стивэн Бэйгантай ярилцсан байна.

Игорь Моргулов "Бид зургаан талт хэлэлцээрээр асуудлыг шийдэх нь илүү зохистой гэж үзэж байгаа. Үүнээс гадна хэлэлцээрийн загварт өөрчлөлт орохыг ч үгүйсгэх газаргүй юм. Хэрэв бид Зүүн хойд Азид энх тайвныг хангах талаар ярилцах гэж байгаа бол Монгол улс ч Зүүн хойд Азид байршилтай шүү дээ. Тиймээс Монгол улсыг хэлэлцээрийн тодорхой түвшинд оролцуулж, уулзалтыг долоон талын уулзалт болгон өргөжүүлэх боломжтой. Москва уулзалтын төрөл, зохион байгуулалтын ямар ч загварыг дагахад бэлэн байгаа. Ингэхдээ бүс нутаг дахь энх тайван, тогтвортой байдлыг хангах ашиг сонирхолд гол үүрэг гүйцэтгэж байгаа бүх улсуудыг оролцуулж, олон талт хамтын шийдэл гаргах хүсэлтэй байгаа.

эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-22 211.36.140.132

Эсгий хийх газар……..гүй гэж. Дэлхийд байтугай бүс нутагтаа 0,1% ч нөлөөлж чадахгүй юм байж (АНУ, Хятад, ОХУ шиг том гүрэн байсан бол өөр хэрэг) хаа байсан Солонгосын хойгийн асуудал гэж энд тэнд үсчиж солиорч явснаас, ядуурал, авилга гэх мэт Монголынхоо дотоод асуудлуудыг зохицуулвал яасан юм бэ? төрд байгаа мануухайнууд аа.

Avatar

Зочин 2018-10-22 202.21.106.111

Монгол хайнаа хагалахнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж