"Гүрэн" дээд сургуулийн ерөнхийлөгчөөр Антони Амунатегуй Абад томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

"Гүрэн" дээд сургуулийн ерөнхийлөгчөөр Антони Амунатегуй Абад томилогдлоо

Харвардын Кеннедигийн Сургуулийн хөтөлбөрөөр гүйцэтгэх удирдлагад зориулсан Төрийн Захиргааны Магистрын зэрэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Гүрэн” дээд сургууль 2018 оны 10 дугаар сараас эхлэн Филиппин улсын Харвардын Кеннедигийн төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, “Абад Алкантра” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч ноён Антони Абадыг тус сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж “Гүрэн” дээд сургуулийн ерөнхийлөгчөөр томиллоо.

Эдийн засагч (бакалавр), хуульч (доктор) мэргэжилтэй тэрбээр 1997 онд Харвардын Кеннедийг сургуулийг Төрийн Захиргааны Магистрын мэргэжлээр төгссөн бөгөөд сурч байх хугацаандаа Харвардын олон улсын хөгжлийн хүрээлэнд судлаачаар ажиллаж байсан юм. Хувийн салбарт ажиллахаас гадна Филиппиний Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ажиллаж байх хугацаандаа Филиппиний эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах стратегийг боловсруулж байжээ. Филиппиний ерөнхийлөгчийн томилгоогоор Тарифын хороон дарга, Үндэсний хүнсний агентлагийн дарга болон Филиппиний Олон улсын худалдааны корпорацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Филиппиний Хөдөө аж ахуйн яам, Европын холбоо, Блумберг Филиппин зэрэг төрийн байгууллага болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Одоогоор Атенео Их Сургуульд олон улсын эдийн засгийн эрхзүйн хичээл заахаас гадна Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбооны хороо, Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Дэлхийн худалдааны байгууллагад зөвлөх, эксперт, өрсөлдөөнийг зохицуулах хорооны дарга мөн гишүүн орнуудын худалдааны маргааныг зохицуулах шүүгчдийн зөвлөлийн гишүүн зэрэг ажлуудыг давхар хашдаг.

Тэрбээр тус сургуулийн төрийн захиргааны магистрын хөтөлбөр, багш, оюутнуудыг хариуцаж ажиллахын зэрэгцээ “Гүрэн” дээд сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа, төгсөгчдийн сүлжээг Зүүн Өмнөд Азид тэлэх, Харвардын төгсөгчдийн сүлжээнд оруулах мөн Монголын улстөрийн болон төрийн байгууллагын чадварлаг удирдагчдыг тус бүс нутгийн улс орнуудын голлох улстөрчид, шийдвэр гаргагчид болон бодлогын хүрээлэнгүүдтэй холбох, харилцааг хөгжүүлнэ. Мөн бизнес хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тэлэхэд голлон анхаарч ажиллах юм байна.

ГҮРЭН ДЭЭД СУРГУУЛЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж