Саудын сэтгүүлчийн үхэл золгүй явдал болсон гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Саудын сэтгүүлчийн үхэл золгүй явдал болсон гэв

Саудын сэтгүүлчийн үхэл золгүй явдал болсон гэв

Саудын Араб гаралтай АНУ-ын иргэн Washington post сонины сэтгүүлч Жамал Хашогги аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газар руу бичиг баримт бүрдүүлэх гэж ороод сураггүй алга болсон билээ. Тэрбээр Турк эмэгтэйтэй гэрлэхээр гэрлэлтийн бичиг баримт авахаар орсон юм.

Тус өдрөөс хойш Турк болон Саудын Арабын талууд эсрэг байр суурьтай байсаар ирсэн. Туркийн тал Хашоггиг Саудын Арабын төр засгийг ихэд шүүмжилж бичдэг байсан учир Саудын Араб хүмүүс явуулж консулын газарт түүний амийг зохион байгуулалттай хөнөөсөн, тухайн өдөр болсон үйл явдлууд ч сэтгүүлчийг алга болсон явдалтай уялдаж байгаа тухай удаа дараа мэдэгдсэн. Ялангуяа Саудын Арабын ханхүүг энэ хэрэгтэй холбоотой гэж үзсэн. Харин Саудын Араб уг таамаглалыг эрс няцааж, сэтгүүлч консулын газраас гарч явсан, энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл байхгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

Баасан гаригт Саудын Арабын гадаад хэргийн сайдын зарласан урьдчилсан дүгнэлтээр сэтгүүлч Истанбул дахь консулын газарт ирээд албаны хүмүүстэй маргалдаж, гар зөрүүлэх үеэр золгүй байдлаар амь үрэгдсэн, консулын газрын ажилчид олон хоног хэргийг нууцалсан, тус хэрэгт холбогдуулан 18 хүнийг шалгаж байгаа хэмээжээ. Саудын Арабын гадаад хэргийн сайд ханхүү Мухаммед Бин Салман болон Саудын Арабын тагнуулын байгууллага энэ хэрэгт огт хамааралгүй, бид мөрдлөгийн ажиллагааг үргэлжлүүлэн бүх үнэнийг илрүүлэх болно гээд амиа алдсан сэтгүүлчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Европын Холбооны удирдагчид Саудын Арабын энэхүү дүгнэлтэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай байгааг Бямба гарагт мэдэгдсэн байна. Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Драйн Саудын тал сэтгүүлч амиа алдсаныг хүлээн зөвшөөрсөн нь үнэн мөнийг тогтоох эхний алхам мөн боловч эцсийн дүгнэлтэд эргэлзэж байна гэв. Германы канцлерь Ангела Меркель, гадаад хэргийн сайд Хэйко Маас нар Истанбулын консулын газарт болсон хэрэг явдлын талаар мэдээлэл хангалттай биш байна гээд сэтгүүлчийн амиа алдсан хэргийг бүрэн шалгаж дуусах хүртэл Саудын Арабт Германаас зэвсэг нийлүүлэхгүй гэж мэдэгджээ.

Гэвч Европчуудыг ийнхүү сэтгэл дундуур байгаагаа Саудын Арабын эрх баригчдад мэдэгдэж байх хооронд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэднээс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.Тэрбээр ханхүү Мухаммед Бин Салманыг эх орондоо хайртай хүчирхэг удирдагч хэмээн онцлоод Саудын Арабд  зэвсэг нийлүүлэх 450 тэрбум ам.долларын гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлтэйгээ дахин илэрхийлж, энэ нь АНУ-д мөнгө, ажлын байр бий болгох чухал ач холбогдолтойг мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж