Вейсел Акчайг Монголын иргэн болгохоос татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Вейсел Акчайг Монголын иргэн болгохоос татгалзжээ

Вейсел Акчайг Монголын иргэн болгохоос татгалзжээ

Монгол-Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, БНТУ-ын иргэн Вэйсел Акчай Монгол Улсад цагаачлах хүсэлт гаргасан талаар мэдээлэл гараад буй. Энэ асуудлаар албаны эх сурвалжаас тодруулахад “Вейсел Акчай нь энэ онд Монгол Улсын иргэн болох хүсэлт гаргахад манай улсын зүгээс хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Мөн 2018 оны гуравдугаар сард Вейсэл Акчай манай улсаас улс төрийн орогнол хүссэн. Гэвч манай улсын зүгээс үүнийг шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж түүний хүсэлтээс дахин татгалзсан” гэж ярилаа.

Харин түүнийг өөрийн улсаас нь баривчлах ажиллагаа явуулсан үйл явдлын дараа тэрбээр Монгол Улсад үлдсэн насандаа суух хүсэлтэйгээ албан бичгээр өгчээ. Манай улсын нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу аливаа улсын иргэн нь Монгол Улсад нийт 20 жилийн хугацаанд амьдарсан бол өөрийн хүсэлтээр цагаачлах болон улсын иргэн болох боломжтой байдаг аж. Гэвч холбогдох байгууллагууд цагаачлах хүсэлт авахгүй, түр зогсоосон байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Эргэн сануулахад, Вейсел Акчайг үл таних хүмүүс өнгөрөгч долдугаар сард хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Энэ мэдээллийг хамгийн анх “Улаанбаатар Эмпати” сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат фэйсбүүктээ бичлэг хийж тавьснаар олон нийтийн анхаарлын төвд орсон юм. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулж эхэлсэн билээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж