Б.Лхагва: Шатахуун импортлогчдод хяналт тавих амархан

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Б.Лхагва: Шатахуун импортлогчдод хяналт тавих амархан

Б.Лхагва: Шатахуун импортлогчдод хяналт тавих амархан

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн өнөөдөр /2018.10.22/ Төрийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнд Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж буй хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарын төрийн болон төрийн бус байгууллагын 600 гаруй төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр ШӨХТГ-аас  20106-2018 онуудад авч хэрэгжүүлсэн зарим ажлуудаа дурдлаа. Тухайлбал, даатгалын компаниуд, автомашин ачилтын компаниуд, орон сууцны ашиглалтын асуудал хариуцсан аж ахуйн нэгжүүд, нийгмийн даатгалын байгууллагууд, эмийн импорт эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд, зөвшөөрөлгүй онгоцны тийз борлуулсан аж ахуйн нэгжүүд, СӨХ, Шатахуун импортлогч компаниуд, томоохон зах, худалдааны төвүүд, зарим банкны үйлчилгээтэй холбоотой  асуудлаар хяналт шалгалтын ажлыг хийж, зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн ШӨХТГ-аас хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд яамдын саналыг тусгаж, Засгийн газарт хүргүүлэх аж. Хэдий хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг батлаад олон жил болсон ч тус хууль нь цаг үеэсээ хоцорсон гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Лхагва тодотгосон юм.  Өнөөдөр иргэд цахим худалдаа ихээхэн хийдэг болсон. Үүнээс үүдэн залилуулахаас эхлээд хохирч байгаа юм. Тиймээс уг хуулийн төсөлд энэ чиглэлийн хууль, эрхзүйн орчныг боловсонгүй болгох заалтыг тусгажээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэлэхдээ  "ШӨХТГ-ыг  сүүлийн үед ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Бид  хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаа ч тодорхой эрх байдаггүй. Тухайлбал, газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд ШӨХТГ-ын хариуцан ажиллах, үнийн асуудалд хяналт тавих зэрэг заалт байхгүй. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулах саналыг УУХҮЯ-нд хүргүүлсэн. Мөн Засгийн газарт шатахууны үнийн асуудалтай холбоотой төрийн байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгох санал хүргүүллээ. Хэрэв ШӨХТГ-т шатахууны үнийг хянах эрхийг өгвөл бидэнд хяналт тавих шиг амархан зүйл байхгүй.

Манай газраас шатахууны үнийн асуудлаар аж ахуй нэгжүүдэд торгууль тавьсан. Үүнээс 50 гаруй хувь нь торгуулиа төлсөн бол үлдсэн хэсэг нь торгуулиа төлөөгүй байна. Тухайлбал, хамгийн сүүлд “Сод Монгол” компанийг 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл торгуулиа төлөлгүй улмаар шүүхэд хандсан байгаа” гэлээ.

ШӨХТГ нь 2016 онд Хэрэглэгчийн мэдээллийн төвийг байгуулсан. Энэ төвд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 3600 гаруй мэдээлэл, өргөдөл, гомдол иржээ.Үүнээс 20 гаруй хувь нь санал хүсэлт байсныг шийдвэрлэж, тодорхой хэмжээний хохирлыг нь барагдуулсан байна. Нийт өргөдлийн дийлэнхийг СӨХ, барилга байгууламж, худалдаа үйлчилгээ, шатахуунтай холбоотой асуудал эзэлдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж