Монголын рок попын ертөнцөд байр сууриа хэдийнэ олж, өнгө төрхөө тодорхойлж чадсан бүсгүйчүүд бол “Киви” хамтлагийнхан билээ.
Тэдний өөр өөр өнгө төрх, стил имидж олны анхаарлыг байнга татаж байдаг. Бүр нөхөртэй байтугай найз залуутай болохыг тас хориглодог продюссер нь тэдэнд боломж олгосон бололтой. Одооноос тус хамтлагийн бүсгүйчүүд хувийн амьдралдаа анхаарч эхэлж байгаа гэнэ.
Энэ талаар тус хамтлагийн дуучин Ц.Намуунаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэрбээр “Хүүхэд гэдэг хүний амьдралын аз жаргал, утга учир шүү дээ. Укагаа ээж болоход бид бүгдээрээ баярласан. Одоо бүр өхөөрдөм хөөрхөн болчихсон” хэмээжээ. Мөн түүнийг хэзээ хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгааг нь асуухад “Бүсгүй хүн ээж болох тавилантай. Надад ч ялгаагүй мөрөөдлийн амьдрал бий. Сайхан гэр бүлтэй болж, хувийн амьдралаа эхлүүлнэ. Харин хүүхдийн хувьд бурхан надад хэзээ бэлгээ илгээнэ, тэр үед л болох байх” хэмээжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn