Roger Federer эхнэртэйгээ хамт

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Roger Federer эхнэртэйгээ хамт

Швейцарийн теннисний супер од Roger Federer өчигдөр эхнэр Mirka-гийн хамт Францын Корсик арлын ойролцоо далайн эрэг дээр амарч өнжжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн нээттэй тоглолтод түрүүлсэн Roger Federer саяхан болсон Уимбльдоны аварга шалгаруулах тэмцээнд бүтэлгүйтсэн билээ. Сүүлийн зургаан жилд Их дуулгын цуврал тэмцээнүүдэд хагас финалд тогтмол үлддэг байсан тэрбээр энэ удаагийн Уимбльдонд Чехийн теннисчин Tomáš Berdych-т ялагдсанаар энэ амжилтаа давтаж чадаагүй юм. Долдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Roger чансаагаараа дэлхийд гуравдугаарт бичигдэх болсон. Их дуулгад өмнөх амжилтуудаа бататгаж чадаагүй Roger Federer сэтгэл санаагаа сэргээж эхнэртэйгээ амралтаа тайван сайхан өнгөрүүлж байгаа гэнэ. Тэд өчигдөр найзуудынхаа хамт тансаг зэрэглэлийн хувийн усан онгоцоор далайгаар аялж, усанд шумбаж өдрийг өнгөрөөсөн байна.

Ж.Нил
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж