УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад түр завсарлалаа. Хуралдаанаар ирэх оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, хотын түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын санаачилсан төслийг хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан.
Тэгвэл ирэх оны төсвийн төслийг судлах бүлэг дотроос байгуулагдсан ажлын хэсгийнхэн дүгнэлтээ хараахан танилцуулаагүй тул бүлгийн хурал завсарлалаа. Үдээс хойш 15.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг үргэлжлүүлж хуралдана.
Т.НОМИН
Холбоотой мэдээ