Охидын биеийг үнэлүүлсэн хүмүүст ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Охидын биеийг үнэлүүлсэн хүмүүст ял оноолоо

Өмнөговь аймгийн Ханбогд суманд насанд хүрээгүй охидыг аваачин биеийг нь үнэлүүлж байсан гэх Б.Баатарсүрэн нарын хэргийг шүүх хурал өнөөдөр болж тэдэнд ял оноолоо. Тодруулбал, Б.Баатарсүрэнг 3.6 жил, Д.Ганболдод гурван жил чанга дэглэмтэй ангид хорих ял мөн Д.Эрдэнэчулуунд 400 цаг албадан хөдөлмөр эрхлэх ялыг тус тус оноосон байна.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс Б.Баатарсүрэн нар нь насанд хүрээгүй дөрвөн охиныг Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гэх газарт орших “Цэцээ гүн” гэх буудалд аваачиж, биеийг нь үнэлүүлдэг байсан болохыг тогтоожээ. Мөн энэхүү хэргийн улмаас хохирогч охидууд бэлгийн замын халдварт өвчин туссан тул хохирлын мөнгийг шүүгдэгчдээс нэхэмжилжээ.  

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж