“Шилдэг аврагч“-аар ахлах ахлагч О.Шүхэрбаяр тодорчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

“Шилдэг аврагч“-аар ахлах ахлагч О.Шүхэрбаяр тодорчээ

“Шилдэг аврагч“-аар ахлах ахлагч О.Шүхэрбаяр тодорчээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аврах ажиллагааны автомашин техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, ашиглалт, аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор  “Аврагч-2018” тэмцээнийг Тахилт дахь “Сургуулийн хотхон”-нд зохион байгууллаа.

Тэмцээнд 5 багийн 40 гаруй аврагч оролцож, өндрөөс аврах ажиллагаа, гал түймэр унтраах, GPS ашиглаж зүг чиг олох, анхны тусламж үзүүлэх, буухиа гүйлт гэсэн долоон төрлөөр өрсөлдөж,  аваргуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр гутгаар байранд Химийн ажиллагааны салбарын аврагчид, хоёрдугаар байранд Агаарын ажиллагааны салбарын аврагчид, нэгдүгээр байранд Эрэн хайх аврах салбарын аврагчид шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо.

Мөн “Шилдэг аврагч”-аар Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч О.Шүхэрбаяр тодорсон юм гэж  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж