“Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний сургагч багш бэлтгэх“ сургалтыг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

“Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний сургагч багш бэлтгэх“ сургалтыг зохион байгуулж байна

“Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний сургагч багш бэлтгэх“ сургалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний сургагч багш бэлтгэх“ сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар болон төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан 40 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтыг Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний зохицуулагч Вивианнэ Ван Дэр Ворст удирдан явуулж байгаа бөгөөд  шилжин суурьшилтын нөхцөл байдал, хүн амын хөдөлгөөний байршлын үнэлгээг боловсруулах, мэдээллийн эх сурвалжийг үндэслэн мэдлэгийг нэгтгэн гаргах, гамшгийн орон зайн мэдээллийн систем, гамшгийн статистикийн мэдээллийн систем, холбооны бэлэн байдлыг хангах зэрэг сэдвээр хичээл заах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж