Хятадад мэс засал хийлгэсэн монгол хүүхдүүдийг эргэв

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Хятадад мэс засал хийлгэсэн монгол хүүхдүүдийг эргэв

Хятадад мэс засал хийлгэсэн монгол хүүхдүүдийг эргэв

Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн /УЗН/эмч нарын баг төрөлхийн зүрхний гажигтай, Хятад улсад мэс засалд орсон Монгол хүүхдүүдийг эргэхээр иржээ. Таван өдрийн томилолттой ирсэн зүрх судасны эмч нар зорилтот дөрвөн хүүхдийг үзэж, биеийн байдалтай танилцсан байна. Эдгээр хүүхдүүдийг санамсаргүй аргаар сонгож, мэс засал хийжээ.

Улаанбаатар хотын захын гэр хороололд өвөө эмээтэйгээ амьдардаг найман настай хүү Цэрэнсодномын Билгүүдэйн гэр тэдний анхны зогсоол байлаа. 2016 онд ээж нь элэгний хорт хавдраар нас барж, Ц.Билгүүдэй хүү эмээ өвөөтэйгөө амьдрах болжээ. Эмээгийнх нь хэлснээр зээ хүү нь өнгөрсөн жил зүрхний ховдлын хоёрдугаар зэргийн саажилттай гэж оношлогдон Бээжин Хуашин эмнэлэг мэс засал хийж зээ хүүгийнх нь амийг аварсан, яаж талархахаа мэдэхгүй байна гэв.

Дараагийн айл бол таван настай хүү Ганболдынх байв. Ганболд хүү эцэг эх мөн 2-15 насны таван ах дүүсийн хамт Улаанбаатар хотын зүүн хэсгийн гэр хороололд  амьдардаг. Тэрбээр 2016 онд ховдлын таславчийн согогтой гэж оношлогдсон бөгөөд 2017 онд  Хөх хотод үнэ төлбөргүй мэс засал хийлгэсэн. Ганболдын ээж О.Энхцэцэг “Миний бяцхан хүүд амьдрал бэлэглэсэн  та бүхэнд үнэхээр их баярлаж байна. Хэрвээ хүмүүнлэгийн байгууллагаас бидэнд туслаагүй бол санхүүгийн байдлаас болоод хүүгээ эмчлүүлж чадахгүй байх байлаа” гэв. Түүний нөхөр барилгын туслах ажил хийдэг. Сард 700 орчим мянган төгрөгийн цалин авдаг. Энэ нь тэдний гэр бүлийн нийт орлого ажээ. Дараагийн очсон хоёр айл мөн л санхүүгийн боломжгүй айлууд.

Хятадын УЗН-ээс төрөлхийн зүрхний гажигтай монгол хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлж буй "Angels Tour -Belt and Road Humanitarian Rescue Mongolia Action for Children with Severe Diseases" хөтөлбөрийн хүрээнд дээрх төрлийн өвчтэй 100 хүүхдийг хамруулах төлөвлөгөөтэй юм байна. Өнгөрсөн жил 53 хүүхдийг сонгосон бол энэ жил эмнэлгийн байгууллагын тодорхойлолттой 120 хүүхдээс үлдсэн 47 хүүхдийг сонгох гэнэ. Тус төсөл хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн эмчилгээ асаргаатай холбоотой бүх зардлыг Хятадын УЗН-ээс бүрэн хариуцаж байгаа ажээ.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж