Одоогоос 20 жилийн өмнө буюу 1998 онд гарсан хүн амины онц ноцтой хэргийг цагдаагийн алба хаагчид нөхөн илрүүлжээ. Тодруулбал, иргэн Б гэгч 1998 оны арванхоёрдугаар сард бусдад 50 гаруй удаа онц хэрцгий аргаар хутгалуулан амиа алдсан байна.
Тэгвэл энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас тасралтгүй шалгалж, үр дүнд Мөрдөн байцаах албаны онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид сэжигтэн этгээдийг илрүүлэн цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Э.АРИУН