УИХ-ын гишүүн Ж.Батзандан Европын Сэргээн босголт Хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Европын Сэргээн босголт Хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.01.21/ Европын Сэргээн босголт Хөгжлийн банкны суурин төлөөлөгч Маттью Лө Бланийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, саналаа солилцов.

 

 

Европын Сэргээн босголт Хөгжлийн банк нь Монгол Улсад 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 727 сая еврогийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж ажилласан байна.

 

Өнгөрсөн хугацаанд 522 сая ам долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон санхүүжилтийг хувийн хэвшлийн компаниудад олгосны зэрэгцээ 45 төслийг уул уурхай, түүний бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, агробизнес, ноолуур, жижиглэнгийн худалдаа, санхүүгийн салбарт хэрэгжүүлсэн талаараа ноён Маттью Лө Блан танилцуулав.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Европын Сэргээн босголт Хөгжлийн банк 5 дугаар цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийхээр болсонд талархаж буйгаа илэрхийлээд , Монгол Улсын эдийн засаг хямралтай өнөөгийн үед Монголын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн хүү багатай урт хугацаатай зээлийг аж ахуй нэгжүүдэд түлхүү олгохыг хүссэн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж