Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн гүүрэн дээр өнөөдөр “Тоуаta Crеsta“ маркийн автомашин “Sprinter” маркийн автомашинтай мөргөлдөж таван хүн гэмтжээ. Нийслэлийн шуурхай бүлгийн багийнхан дуудлага хүлээн авч, хэргийн газарт очин машинд хавчуулагдсан Н-ийг гарган аваад Гэмтэл согогын үндэсний төвд хүргэж өгсөн байна. Мөн тус автомашинд зорчиж байсан дөрвөн зорчигч хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэл авсан бөгөөд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байгаа аж.
Н.Түвшин