Америкийн залуу од Н.Чен улирлын анхны алтан медалийн эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Америкийн залуу од Н.Чен улирлын анхны алтан медалийн эзэн боллоо

Америкийн залуу од Н.Чен улирлын анхны алтан медалийн эзэн боллоо

Өвлийн спортын сезон эхэлж,  нэгэн гайхамшигт төрөл болох уран гулгалтын 2018-2019 оны улирал өнгөрсөн долдугаар сард АНУ-ын Солт-Лейк хотноо ОУ-ын тэмцээнээр эхлэж байсан бол Гранпри тэмцээн мөн АНУ-ын баруун хойт нутгийн Вашингтон мужийн Эверетт хотын “Angel of the Winds Arena” ордонд эхлэж байна.

Америкийн Гранпри тэмцээн болох “Skate America”-д 15 орны уран гулгагчид оролцсон. Тэмцээний эрэгтэй төрөлд АНУ-ын ирээдүй болсон Н.Чен арын өрсөлдөгчөөсөө 40 оноогоор илт тасархай тэргүүлэв. Улирлын эхний Гранпри тэмцээнд энэ оны дэлхийн шинэхэн аварга, Рёнчаны олимпийн багийн хүрэл медальт АНУ-ын Н.Чентэй өрсөлдөх тамирчин байсангүй. Тэрээр богино үзүүлбэрт 280.57 оноогоор тэргүүлсэн бол чөлөөт үзүүлбэр дээр 189.99 оноо авсан.

  1. Н.Чен (АНУ) – богино үзүүлбэр 90.58, чөлөөт үзүүлбэр 189.99, нийт 280.57 оноо
  2. М.Бржезина (Чех) – богино 82.09, чөлөөт 157.42, нийт 239.51 оноо
  3. С.Воронов (ОХУ) – богино 78.18, чөлөөт 148,26, нийт 148.26 оноо

Дэд байранд Чехийн 30 настай М.Бржезина тэргүүлэгчээс 41.06 онооны дутуутай орсон бол удаах байранд Орос залуу С.Воронов орсон. Харин энэ удаагийн Гранпри тэмцээнд Японы Ю.Ханю, Ш.Уно, Хятадын Жин Боян болон Х.Фернандес нар оролцоогүй.

Харин хосын төрөлд Оросын тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн бол АНУ-ын хос хүрэл медалийн эзэн болсон байна. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Риогийн олимпийн IV байрын шагналт Японы Сатоко Мияхара хоёр үзүүлбэртээ хоёуланд нь оноогоор тэргүүлж Америкийн Гранпри тэмцээнд түрүүлсэн байна. Түүнтэй хамт шагналын тавцанд нутаг нэгт К.Сакамото болон Оросын С.Самодурова нар гарчээ. Америкийн Гранпри тэмцээнд А.Загитова, Е.Медведева болон К.Осмонд, К.Костнер, Г.Дэйлман нарын шилдгүүд оролцоогүй ажээ.

Тэгвэл бүжгийн хосын төрөлд АНУ-ын М.Хаббелл/З.Донохью нар алтан медаль хүртсэн бол Италийн хос Ш.Гиньяр/М.Фаббри нар хүрэл, Оросын Т.Загорски/Й.Гурейро нар хос хүрэл медалийн эзэн болжээ.

Дараагийн Гранпри тэмцээн Канад улсад ирэх амралтын өдрүүдэд явагдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж