Шал цөмөрсний улмаас 30 хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Шал цөмөрсний улмаас 30 хүн бэртжээ

Шал цөмөрсний улмаас 30 хүн бэртжээ

АНУ-ын Клэмсоны их сургуулийн ойролцоо байрлах “Вүүдланд апартмент” орон сууцны хотхонд  хэсэг оюутнууд гэрийн үдэшлэг хийж байжээ. Оюутнууд хөгжилдөн бүжиглэцгээж байтал гэнэт шал нь цөмрөн унасан байна. Жэйлэн Адамс гэх оюутан шал яг л трамполин шиг дээш доош хөдөлж байгааг анзаарч тагт руу гарцгаая гэж бусдадаа хэлсэн боловч хэн ч түүний үгийг сонсолгүй үргэлжлүүлэн үсрэн бүжиглэсээр байсан гэнэ.

Нийт 30 хүн бэртэж гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийг ойролцоо байрлах гурван эмнэлэг рүү нисдэг тэргээр зөөвөрлөн яаралтай тусламж үзүүлжээ. Ихэнх нь яс нь хугарсан, арьс нь язарч урагдсан байдалтай байв. Клэмсон хотын цагдаагийн ахмад Жимми Диксон “Үүнээс илүү муу зүйл тохиолдож болох байлаа. Амь наснаас холуур өнгөрсөнд баярлаж байна. Бид холбогдох газартай нь хатуу хариуцлага тооцох болно” гэжээ. “Вүүдланд апартмент” барилга нь 2004 онд баригдсан ба Клэмсоны их сургуулиас гурван миллийн зайд байрладаг байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж