Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ | News.MN

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ

Тээврийн цагдаагийн албанд өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 552 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 375 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгажээ. Ослын улмаас орон нутагт нэг, нийслэлд нэг хүний амь нас хохирч, 18 хүн гэмтжээ.

Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон 86 жолоочийг саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ. Мөн эрэн сурвалжлагдаж байсан арван этгээдийг олж тогтоон харъя цагдаагийн байгууллагуудад хүлээлгэн өгч ажилласан байна.

ТУХАЙЛБАЛ:

  • 2018 оны аравдугаар сарын сарын 20-ний өдөр 10.00 цагийн орчим Төв аймгийн Баян сумын хоёрдугаар баг Шуургат гэх газар асфальтан замд  Киа Бонго Фронтер автомашин Хюьндай Соната-7 маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 54 настай эрэгтэй Э-н амь нас хохирч, нэг хүн гэмтсэн хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж шалгаж байна.
  •  Баянзүрх дүүргийн Доржийн гудамж, Цайз захын уулзварт Howo CLY5257 миксерийн жолооч нь, явган зорчигч А, Б нарыг мөргөж гэмтээсэн бөгөөд А нь ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан ноцтой хэргүүдийг тус тус шалгаж байна.

Э.АРИУН 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж