Галт тэрэг замаасаа гарч 18 хүн нас барж, 170 хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Галт тэрэг замаасаа гарч 18 хүн нас барж, 170 хүн бэртжээ

Галт тэрэг замаасаа гарч 18 хүн нас барж, 170 хүн бэртжээ

Тайванийн зүүн хойд хэсгийн Яилан мужид галт тэрэгний томоохон осол болж 18 хүн нас барж, 170 хүн гэмтэж бэртжээ. Орон нутгийн цагаар Ням гаригийн 13.50 цагийн үед 366 зорчигчтой найман цуваа галт тэрэг нийслэл Тайпэй хотоос Тайпунг хот руу явж байхдаа замаасаа гарч, осолдсон байна. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа ч зорчигчдын хэлснээр гэнэт утаа гарч, маш чанга чимээ гарсан гэнэ. Тус галт тэрэг нь үйлчилгээнд нэвтрээд зургаан жил болж байгаа шинэхэн галт тэрэг байжээ. Осол болохоос өмнө ямар нэг эвдрэл гэмтэл гарч байгаагүй хэвийн ажиллаж байсан байна.

Батлан хамгаалах яамнаас тусламж үзүүлэхээр 120 цэрэг илгээж зорчигчдыг галт тэрэгнээс буулгаж, гэмтэж бэртсэн хүмүүсийг орон нутгийн эмнэлэг рүү хүргэжээ. Тайвань нь галт тэрэгний маш олон сүлжээ замтай, өдөрт дунджаар хагас сая хүн галт тэргээр зорчдог ажээ. Тайванийн удирдагч Цай Ин Вэн хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

 Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж