Согтуурсан үедээ төрсөн эхийгээ хутгалжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Согтуурсан үедээ төрсөн эхийгээ хутгалжээ

Согтуурсан үедээ төрсөн эхийгээ хутгалжээ

Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбуланд хүү нь төрсөн эх, хойд эцгийгээ хутгалсан хэрэг гарчээ. Тодруулбал, 18 настай хүү өөрийн төрсөн эх болон хойд эцэгтэйгээ маргалдаж улмаар эхийнхээ хэвлийн тус газар, хойд эцгийнхээ гуянд хутгалж гэмтээсэн байна. Уг хэргийн мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлжээ. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Мөн аравдугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 14 настай хүү өөрийн төрсөн эмээгээ хутгалсан хэрэг гарчээ. Тодруулбал, 54 настай Н-ийн зүүн гуянд нэг удаа хутгалж гэмтээсэн байна. Хэргийг мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэст  мөрдөн шалгаж байгаа юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж