Серби бүсгүйчүүд анх удаа дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Серби бүсгүйчүүд анх удаа дэлхийн аварга боллоо

Серби бүсгүйчүүд анх удаа дэлхийн аварга боллоо

Арлын Японы зургаан хотод зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөж тэмцээний аварга багаар Серби улсын бүсгүйчүүд тодорсон байна. Түүхэндээ анх удаагаа волейболын дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн Сербийн шигшээ баг финалын тоглолтонд 2002 оны дэлхийн аварга Италийн шигшээ багтай таван сет тоглож 21-25, 25-14, 23-25, 25-19, 15-12 харьцаагаар хожсон.

Тус тоглолтонд Италийн багаас 19 настай П.Эгону урьдын адил шилдэг тоглолтоо үзүүлж 33 оноо авсан ч түүнд туслах ёстой байсан М.Силла ердөө 10 оноо авсан нь хангалтгүй байсан. Харин тэдний өрсөлдөгч Сербийн шигшээ багаас Т.Боскович 26 оноо авсан бол Б.Михайлович, С.Велкович, М.Расич 10-аас дээш оноо авсан нь багаа хожилд хүргэхэд нөлөөлсөн байна. Ийнхүү 2016 оны Риогийн олимпийн мөнгөн медальт Сербийн шигшээ баг дэлхийн аваргын алтан медалийг хүртэв. Япон улс Сербийн шигшээ багт ээлтэй байна гэхэд хилсдэхгүй ба 2006 оны Японд болсон ДАШТ-д Сербийн шигшээ баг хүрэл медалийн эзэд болж анхны дэлхийн аваргын медалиа хүртэж байсан.

Энэ удаагийн ДАШТ-ий үнэ цэнэтэй тоглогчоор Сербийн Т.Боскович шалгарсан байна.

ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙН ЭЗЭД:

  • Алтан медалийн төлөөх тоглолт СЕРБИ 3-2 Итали
  • Хүрэл медалийн төлөөх тоглолт Нидерланд 0-3 ХЯТАД

Б.БЯМБАБАЯР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж