Хятадын Хайкоу, Оросын Казань хотын хооронд агаарын чиглэл нээлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Хятадын Хайкоу, Оросын Казань хотын хооронд агаарын чиглэл нээлээ

Хятадын Хайкоу, Оросын Казань хотын хооронд агаарын чиглэл нээлээ

ОХУ-ын Татарстан, БНХАУ хоёрын хооронд агаарын шинэ чиглэл нээлээ. Оросын "ИрАэро", агаарын компани Татарстаны нийслэл Казаниас Хятадын Хайкоу хотын хооронд ниснэ хэмээн Татарстаны Хөрөнгө оруулалтын агентлагийн тэргүүн Талия Минуллина сэтгүүлчдэд мэдээллээ.

“2016 онд Tianjin Airlines агаарын компани Казань-Урумчийн чиглэлд аялал жуулчлалын зорилгоор нислэг хийж байсан. Харин энэ 2018 оны аравдугаар сарын 17-ноос Оросын "ИрАэро" компани Казаниас Хайкоу буюу Хайнан арал руу долоо хоногт нэг удаа нислэг хийж эхэлээ” хэмээн тэр хэллээ.

Энэ чиглэлийн нислэгийг энэ 2018 он дуустал нисгэх бөгөөд хэрвээ амжилттай байвал ирэх онд үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Казань хотын олон улсын нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигдын тоо 2017 онд өмнөх 2016 онтой харьцуулахад 40 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь Татарстаны эдийн засгийн өсөлттэй холбоотой хэмээн Талия Минуллина онцлон тэмдэглэлээ.

Казань-Хайкоугийн хооронд есөн цаг нисдэг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж