Хүн амын цахим тооллогод нэг сая гаруй хүн оролцжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Хүн амын цахим тооллогод нэг сая гаруй хүн оролцжээ

Хүн амын цахим тооллогод нэг сая гаруй хүн оролцжээ

Хүн амын тооллогын эхний шат болгон цахимаар явуулсан бүртгэлд 1,2 сая хүн оролцсоныг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам мэдээллээ. Хүн амын цахим тооллогыг Орост анх удаа явуулсан нь энэ юм.

Өнгөрсөн аравдугаар сарын эхний 10 хоногт цахим тооллого эхэлж байгааг зарласан бөгөөд хүссэн хүн сайн дураараа тооллогын анкетыг бөглөжээ. Тооллогыг Оросын 10 мужид явуулжээ.

Холбооны статистикийн албаны орлогч дарга Георгий Оксенойтийн мэдээлснээр хамгийн олон хүн бүртгүүлсэн газар нь Камчаткийн хязгаарын Алеутскийн дүүрэг байжээ. Эндхийн оршин суугчдын 43,1 хувь нь тооллогод цахимаар хамрагдсан байна. Үүний дараа Сахалин мужийн Южно-Курильск хотын оршин суугчдын 11,5 хувь, Красноярскийн хязгаарын Минусинск хотын оршин суугчдын 4,9 хувь тооллогод хамрагдсан нь хамгийн өндөрт тооцогдож байна.

Энэхүү тооллого 2020 оны хүн амын тооллогод бэлдсэн туршилтын тооллого бөгөөд энэ тооллогын явц, дүнд үндэслэн 2020 оны тооллогыг зохион байгуулах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж